УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх Булган, Орхон аймгийн ИТХ-аар шинэ Хаягдлын аж ахуй байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг дэмжиж шийдвэрлэснийг мэдээллээ. Ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгджээ. Шинэ Хаягдлын аж ахуйн газрын асуудал эцэслэн шийдэгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Иймээс шинэ Хаягдлын аж ахуй байгуулах төлөвлөгөө, худалдан авах ажиллагаа, үүнтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн Үйлдвэрлэл, технологийн парк, шинээр баригдах Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэртэй холбоотой ажлын төлөвлөгөөг тодорхой болгож, ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар, хэлтэс, нэгжүүдэд үүрэг болгов.  
Баяжуулах үйлдвэрт хүдэр боловсруулах хүчин чадлыг хоёр сая тонноор нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл дахин ашиглалтад орно. Энэ үед хүдрийн дутагдалд орохгүйн тулд хүнд даацын автомашины асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатайг сануулсан. Тус цехэд технологийн шинэчлэлийн ажил тасралтгүй үргэлжилж байна. Шүүн хатаах хэсэгт молибдены даралтат шүүлтүүр солих ажил ид явагдаж байгаа бөгөөд одоогоор суурийн металл хийцлэлийн ажил бүрэн дууссан, үндсэн тоног төхөөрөмжийн угсралт эхэлж байгааг мэдээллээ. 

 

Ус хангамжийн цехийн шугам хоолойн засварчин Э.Хүдэрбат Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан ажил мэргэжлийн уралдаанд нэгдүгээр байр эзэлснийг цехийн дарга нь мэдээлээд, Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй чадамжийн стандарт, хүнээ хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн хэмээн Хүний нөөц, захиргааны хэлтсийнхэнд талархал илэрхийлсэн. 
 Ган бөөрөнцгийн цехэд өнөөдрийн байдлаар 40-ын голчтой ган бөөрөнцөг 37 хоногийн нөөцтэй, 80-ын голчтой “шаар” 225 хоногийн нөөцтэй, бэлдэц 1600 тонн байна. Нөөц өндөр байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс чанарын баталгаатай 40, 80-ын голчтой, цувимал ган бөөрөнцөг авах боломжтой, мөн Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Зураг төслийн хүрээлэн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байгаа тухай саналыг Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирлуудын хуралд танилцуулжээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %