Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо

Монголбанк, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 5, 6-нд Орхон аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалт орон нутагт анх удаа, Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож буй цаг үед зохиогдсоноороо онцлог боллоо. 
Сургалтыг нээж Монголбанкны Орхон аймаг дахь хэлтсийн захирал С.Долгорсүрэн үг хэллээ. Сургалтад Улаанбаатар хот, Орхон аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл хамрагдсан. Монголбанкны Орон нутгийн санхүүгийн боловсролын төвийн ахлах эдийн засагч Н.Батжин, мэргэжилтэн С.Амгаланбаяр, эдийн засагч Г.Ананд нар Эдийн засгийн суурь ойлголт, Эдийн засгийн нөхцөл байдал, Бүтээгдэхүүний үнийн өсөлт, Төлбөр тооцоо финтек, Төлбөрийн тэнцэл ба валютын ханш, Зээлийн тухай ойлголт сэдвээр эхний өдөр хичээл заалаа. Сургалтын хоёр дахь өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар “Төв банкны үйл ажиллагаа”, “Төсөөлөл бодлогын шинжилгээний систем” сэдвээр илтгэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Түүнчлэн, ахлах эдийн засагч Н.Батжин статистик мэдээлэл уншиж, ашиглаж сурах тухай хичээл заалаа. Сургалтад оролцогчид Монгол Улсын эдийн засгийн томоохон тулах хүч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахим музейг үзэж сонирхон, Ил уурхай, Автотээврийн цехийн үйл ажиллагаатай танилцав. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрт хийж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %