Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.ОТГОНБАЯР: Стандартын шаардлагыг хангах нь байгууллагын эхний зорилт, харин стандартаас давсан хөгжлийн тухай ярих нь дараагийн алхам

Эрдэнэт үйлдвэрт бодлогоор хэрэгжиж байгаа “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-үүд 2023 оны тайлангаа хэлэлцлээ. Стандартаас давсан хөгжил рүү тэмүүлэгч тус салбарынхны сонин сайхнаас хуваалцахаар Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа. 

-Аливаа ажлын үр дүн хамгийн том хүлээлт үүсгэдэг. Таны хувьд өнгөрсөн оны тайлангаас ямар үр дүн олж харав? 
-“Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийг 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дунд явуулсан томоохон судалгааны үндсэн дээр боловсруулан гаргасан. Жил бүр Ерөнхий захирлын тушаалаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг батлагддаг уламжлалтай. Хөтөлбөрийг анхандаа бүтцийн нэгжийн дарга нар удирдан явуулж байсан бол энэ онд хөтөлбөрт оролцогчид өөрсдөө ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, хөтөлбөрийг удирдан зохион байгуулах хэмжээнд чадавхажсаныг харахад сайхан байна. Бид 2023 онд төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, 2024 онд хөтөлбөрийг цахим платформд шилжүүлэхээр зорилго зорилтоо төлөвлөн, санал солилцож, дараагийн хөгжлийн үе шатаа төлөвлөж байна. 
-Цахим платформын шилжилт хэдий хугацааны дараа биеллээ олох бол?
-“Техник, тоног төхөөрөмжид хийсэн хөрөнгө оруулалтаас хүнд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь урт хугацаанд 10 дахин өндөр бүтээмж бий болгодог” гэсэн Олон Улсын судалгаа бий. Хүмүүс сургалт, хөгжлийг “Зардал” гэж хардаг бол мэргэжлийн хүний нүдэнд уг зардал нь хүний хөгжилд оруулж байгаа томоохон “Хөрөнгө оруулалт” болж харагддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт тодорхой хугацааны дараа үр ашгаа өгдөг тул хүн хөгжиж байж байгууллага хөгжинө гэсэн үзэл санаатай уялдаж байгаа юм. 
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийн давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Хөтөлбөрт хамрагдаж байгаа 300 гаруй ажилтан хувийн хөгжлийн төлөвлөгөө гарган, бүтэн жилийн турш өөрийн дутуу ур чадварыг хөгжүүлж, түүнд нь ажлын хэсгийнхэн туслалцаа үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилтнаас 300 гаруй хүн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа нь тооны хувьд чамлахаар тул бид “Оролцогчийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэж үзээд, цахим платформ руу шилжүүлэхээр зорьсон. Ингэснээр шинээр ажилд орж байгаа бүх ажилтан, гавьяаны амралтдаа гарах бүх насныхан платформоор дамжуулан сургалт, хөгжлийн шинэ мэдээллийг олж авах боломж үүсэх юм. Хоёрдугаарт, хөтөлбөр хэрэгжсэн 3 жилийн хугацаанд оролцогчдын санаачилгаар цахим шилжилтийн хүрээнд зохион бүтээсэн маш олон бүтээл бий. Эдгээр сургалт хөгжлийн бүхий л мэдлэг мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэснээр ажилтнууд сургалтыг тодорхой үе шат давах замаар системтэй үзэж танилцах, мэдлэг мэргэжлээ ахиулах боломжтой болох юм. 
-Хүний нөөцийн менежмент хаашаа чиглэж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Олон Улсын Хүний нөөцийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь бидний эрхэм зорилго. Ингэхдээ аливаа стандартыг дээд түвшин бус, харин Олон Улсад зөвшөөрөгдсөн дундаж түвшин гэдгийг бид мартаж болохгүй юм. Стандартын шаардлагыг хангах нь байгууллагын эхний зорилт, харин стандартаас давсан хөгжлийн тухай ярих нь бидний дараагийн алхам байх болно. Энэ л зам руу бид явж байна. 
Ер нь аливаа бодлого, шинэчлэл хийгдэхийн тулд манлайлал чухал тул бид өнгөрсөн хугацаанд хөтөлбөрөөр дамжуулан 400 манлайлагчийг бэлтгэх зорилго тавьсан. Тэр дундаа, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т хамрагдсан ирээдүйн удирдагч, манлайлагч нарыг бүх талаас нь сургаж, хөгжүүлж байна. Удирдагч хүн санамсаргүй сонгогддог бус бэлтгэгддэг байх нь чухал юм. Хүмүүс тодорхой хөрөнгө оруулалтын дараа үр ашгийг тооцдог ч хүний хөгжил гэдэг зүйл урт хугацааны явцад үр дүн авч ирж, өндөр үр ашиг өгдгөөрөө онцлогтой. 
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн шинэчлэгдэж, хүний нөөцийн мэргэжилтнүүд зохион байгуулалтын ажилд биечлэн оролцож байгаа нь ажил мэргэжилдээ дадах, арга барилд суралцахад томоохон дэмжлэг болж байгаа санагдлаа?
-Хүний нөөцийн менежмент гэдэг ойлголт нь менежментийн нэгдсэн тогтолцоотой уялддаг. Зөвхөн хүний нөөцийн менежер юм уу, хүний нөөцийн бодлого хариуцаж байгаа хүмүүсийг л хүний нөөцийн менежер гэж ойлгох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллаж, хоёр хүн удирдаж байгаа л бол тэр хүн хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн ТОП менежер бол Ерөнхий захирал юм. Харин хөтөлбөрийн тухайд, бид ажлын хэсгийг 100 хувь шинэчилдэггүй. Хөтөлбөрт хамрагдаж байгаа болон ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүдээ жил бүр үнэлж, тодорхой үр дүнгээр нь хөтөлбөрт цаашид байх эсэхийг шийдвэрлэдэг. Ажлын хэсгийн гишүүд ажиллах хугацаандаа дан ганц хөтөлбөрийг удирдах бус өөрсдөө суралцаж, хөгждөгөөрөө давуу талтай. 
-Танд хөтөлбөрийн талаар нэмж хэлэх зүйл бий юу?
-Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр нь Олон Улсын Хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартын салшгүй нэг хэсэг юм. Хүний нөөцийн 30405 буюу Бүрдүүлэлтийн аргачлал стандартад ажилтныг тухайн байгууллагад анх орж ирэхэд “Та үнэ цэнтэй ажилтан шүү” гэдгийг мэдрүүлдэг соёлын тухай зааж өгсөн байдаг. Энэ ч утгаараа Олон Улсын байгууллагад шинэ ажилтныг хүлээн авдаг соёл хэдийнээ төлөвшсөн. Аливаа үйл ажиллагаа манлайллаар дамжуулан хэрэгждэг тул бид бүх хөтөлбөрийг стандартад нийцүүлэн, ахисан түвшинд хэрэгжүүлж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд анх удаа Эрдэнэт үйлдвэрт цогцоороо хэрэгжсэн томоохон хөтөлбөр юм. 
Бид хөтөлбөрийн оролцогч 100 ажилтныг хөгжүүлснээр 300-400 хүнд нөлөөлөхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийг цаашид авч явах зөв хандлагатай, төлөвшсөн хүний нөөцийн нөлөөлөгч нарыг бий болгох зорилготой ажиллаж байна. Энэ дашрамд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээс эхлээд өнөөдрийг хүртэл ажлын хэсэгт байгаа мэргэжилтнүүд болон хөтөлбөрийн анхны ажлын хэсгийн удирдагчид болох Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэн, Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяр нар олон жил зүрх сэтгэлээ зориулан ажилласныг энд цохон тэмдэглэе. Өнөөдрийн байдлаар Хүний нөөцийн хөтөлбөрт оролцогч 20 залуу Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн дарга болон дунд шатны удирдах ажилд карьер ахисан нь бидний хувьд том амжилт гэж харж байна. 
-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %