“Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодорлоо

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчид 12 дахь жилдээ “Ижийдээ захидал бичээрэй” уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. 
Уг уралдааныг Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уралдаанд нийт 123 оролцогч Ижийдээ бичсэн захидлаа илгээсэн байна.  

Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа уралдааныг нээж хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” телевиз энэ уралдааныг 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Эдгээр захидлаар Ээж хэмээх хорвоод хосгүй гайхамшигт хүний хайр энэрэл үрсдээ хэрхэн шингэдгийг, үрийн сэтгэлд ижий холдох тусам хэрхэн мөнхөрч үлддэгийг илэрхийлэн гаргаж, нийгэмд эерэг мэдээлэл түгээхэд ач холбогдол нь оршиж байна. Бүс нутгийн хөгжлийн асуудал яригдаж буй өнөө цаг үед “Ижийдээ захидал бичээрэй” уралдааныг зөвхөн Орхон аймгаар хязгаарлахгүйгээр Хөвсгөл, Булган аймгийн хэмжээнд зохион байгуулсан нь онцлог юм. Ижийдээ захидал бичих боломжийг хүн бүхэнд олгож, энэ үйл ажиллагааг анх санаачилсан МУСТА, Нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа эгчдээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Уг нэвтрүүлгийн залгамж халааг энэ жилээс сэтгүүлч Алтанхуягийн Бямбамаа өвлөн авч амжилттай зохион байгуулж байна. Энэ удаа Хөвсгөл аймаг дахь МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Б.Гантуяа, Булган аймгийн “Сайхан монгол” телевизийн захирал Б.Мөнхбаатар, Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-ны сэтгүүлч А.Бямбамаа нар захидлын уралдааныг шүүн хэлэлцэж, шилдгүүдийг тодрууллаа. Эдгээр хүмүүстээ баяр хүргэхийн ялдамд уралдаанд оролцогчдод, ижийдээ чин сэтгэлээ нээж яваа үр бүхэнд эрүүл энх, төвшин жаргалтай амьдрахын ерөөл өргөе” гэв. 


Энэ хорвоод тээж төрүүлсэн ачит ээж Л.Гэрэлмаадаа зориулан бичсэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан М.Эрмүүнзаяагийн захидал уралдааны Тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Удаах байруудад Хөвсгөл аймгийн харьяат АШУҮИС-ийн оюутан Г.Ариун-Ундрал, Булган аймгийн иргэн Б.Гантунгалаг нарын ижийдээ бичсэн захидал шалгарлаа. Харин шагналт байрыг Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх, Орхон аймгийн 16-р сургуулийн төгсөгч М.Өлзийжаргал нарын захидал эзлэв. 
Эхний таван байрт шалгарсан захидлуудыг МЭХ-ны салбар Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа, МУУГЗ Е.Баярмагнай, Хөвсгөл аймгийн ХДТ-ийн жүжигчин А.Наранхүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Батжаргал, МУСТА, нэвтрүүлэгч П.Энхтуяа нар уншиж, тэнд хуран цугласан хүмүүсийн сонорыг мялаав. 
Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг болон бүс нутгийн ард иргэдэд захидал бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохион бичих, дурсамжаа урнаар сэтгэх, бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх, ээжийгээ баярлуулах, хэлж амжаагүй сэтгэлийн үгээ захидлаар дамжуулж илэрхийлэхэд энэ уралдааны зорилго оршиж байв. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %