Малчдад туслах дараагийн цуваа Архангайн зүг хөдөллөө

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн жолооч нар малчдад өвс, тэжээл, тусламжийн бараа хүргэхээр Архангай аймгийн зүг хөдөллөө.                                               
Монгол орны нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлд хучигдаж, өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын байдалтай байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр цасанд хаагдсан зам, давааг нээхэд хүнд машин техникээр туслах, өвс тэжээл тээвэрлэн хүргэх зориулалтаар туулах чадвар сайтай техник хэрэгслийн туслалцаа үзүүлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэт хот дахь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгийн зөвлөлийнхөн малчин түмэндээ туслах хандивын аян өрнүүлж, өвс тэжээл, өмсөх дулаан гутал, хувцаснаас эхлээд хүн, малын хэрэгцээт зүйлсийг цуглуулснаа нутгийн ахан дүүсдээ хүргэхээр Эрдэнэт үйлдвэрийн жолооч нартай хамт замд гарлаа. 

Эрдэнэт хот дахь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгийн зөвлөлийн дарга, Засвар, механикийн заводын ахмад ажилтан Б.ОТГОНБААТАР: 
Бид Эрдэнэт хотод ажиллаж, амьдардаг нутгийн зон олноо хандивт нэгдэхийг уриалсан. Тэгэхдээ зөвхөн мөнгөн тусламж бус хүн, малд хэрэгцээтэй бүхнээр туслах санаачилга гаргаж, өнөөдөр найм дахь өдрөө бид нутгийн зүг хөдөлж байна. Цас зудтай хүнд үед туулах чадвар сайтай машин техникээр тусалж, бидний цуглуулсан өвс тэжээл, бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй хүргэж өгч байгаа, нийгмийн хариуцлагын үлгэр жишээ Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин хамт олондоо баярлалаа. Мөн “Хангайн бүс” худалдааны төвийн хамт олон Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өндөр-Улаан сумын малчдад хандив тусламж илгээснийг ачсан. Сайхан сэтгэлээр нэгдэж байгаа хүн бүрд талархсанаа илэрхийлье. 

Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн 5-р хэсгийн жолооч Ч.ГАНБАТ: 
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Онгоогийн бригад, Эрдэнэмандал сум гэсэн маршрутаар тусламжийн бараа хүргэх үүрэг даалгавар аваад замдаа гарч байна. Ажлын хамт олон маань осол авааргүй, замдаа сайн явахыг ерөөсөн. Тэнгэр хангай ивээж, алтан шар зам минь өлзийтэй байх болтугай. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %