ОЮУТЫН ОРДЫН УРЬДЧИЛСАН ХАЙГУУЛЫН ИЖ БҮРЭН ТАЙЛАН, МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн Үндсэн чиглэлд Орд, хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2022 оны 379 дүгээр тогтоолоор Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх талбайн солбицлыг баталж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, тухайн аймгуудын Засаг дарга нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2022 оны 11 дүгээр сард Эрдэнэтийн стратегийн ордын талбайн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг олгосноор Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг ахиулах боломж нээгдсэн билээ. Улмаар Эрдэнэтийн овооны бүлэг ордын Оюутын хэсэгт XV-022171 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу нарийвчилсан хайгуулыг эхлүүлсэн байна. 
Оюутын хэсэгт өмнө нь 1986-1990 онд урьдчилсан хайгуул хийж байсан бөгөөд үр дүнгийн тайлан, зураг материалууд бүрэн эхээрээ Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байв. Иймд үйлдвэрийн зүгээс геологи хайгуулын ажилд шууд хамааралтай тус тайланг авч ашиглах зайлшгүй шаардлага үүссэн юм. Иймд үйлдвэрийн зүгээс УУХҮЯ-д хандан, Үндэсний геологийн албаны Баримт материал нягтлан шалгах арга зүйн комисс, Архивын ерөнхий газрын Арга зүйн зөвлөлөөр  хэлэлцсэний үндсэн дээр Эрдэнэтийн овоо ордын Оюутын хэсэгт хамаарах урьдчилсан хайгуулын тайланг Үндэсний геологийн албаны төрөлжсөн архиваас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. 


Энэ дагуу Оюутын ордын урьдчилсан хайгуулын иж бүрэн тайлан, мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Геологийн баримтын төв архивын дарга В.Энхтүвшин, Эрдэс баялгийн судалгаа төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, Геомэдээллийн төвийн дарга Ц.Минжинсор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Архивын дарга Б.Одонтуяа, УБТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Д.Доржмаа нарын албаны хүмүүс байлцав. Ингэснээр уг материалын анхдагч эх хувь үйлдвэрийн газрын төрөлжсөн архивт албан ёсоор шилжиж, түүнийг хуулбарлан авах тохиолдолд гарах байсан 4.9 сая төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна. 
Дээрх материалыг ашиглан Оюутын ордын нарийвчилсан хайгуулын хүрээнд 2024 онд нийт 20000 тууш метр өрөмдлөг, газрын гадаргаас доош 100 м орчим гүнд далд нэвтрэлт, исэлдсэн болон сульфидын хүдрийн баяжигдах чанарын болон орд, ирээдүйн уурхайн гидрогеологи, геотехникийн судалгаа гэх зэрэг нэн чухал ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Ордын нөөцийг 2025 онд эцэслэн тогтоож, ашиглалтанд бэлтгэх юм.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %