Эрдэнэт үйлдвэрийнхэн малчдад өвс, тэжээл хүргэхээр Завхан аймгийг зорилоо

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өвөлжилт, хаваржилт хүндэрсэн бүс нутгуудад хүнд машин механизм, техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байна. Үйлдвэрийн газрын ажилтан, Автотээврийн цехийн гурван жолооч Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2-р сарын 20-24-нд ажиллаж, Hyundai HD-1000 загварын чирэгч трайлерээр хүнд машин механизмаа зөөж, халиа тошин үүссэн газруудад суваг шуудуу татах, хамгаалах далан барих ажлыг Komatsu PC-220 маркийн гинжит экскаватор, Komatsu WA маркийн шанагат ачигчаар гүйцэтгэсэн. Түүнчлэн, Булган аймгийн Сайхан суманд өчигдрөөс зам гаргахаар автогрейдр ажилд гарлаа. Өнөөдөр Орхон аймгийн Жаргалант сумаас 2000 боодол өвс, 5 тонн тэжээл ачиж, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумдад хүргэхээр HD-260 маркийн гурван машин хөдөллөө. Өвөлжилт хүндэрсэн нутагт Эрдэнэт үйлдвэрийнхээ тусламж хүргэж, 2400 км зам туулахаар аян замдаа гарч буй жолооч нартай бид уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. 

Автотээврийн цехийн Тусгай зориулалтын тээврийн 2-р хэсгийн жолооч Л.Сэнгэбаатар:
Цаг агаар хүйтэрч, зуд болж буй энэ хүнд үед Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас малчдад туслах шийдвэр гаргаж, бид үүргээ биелүүлэн Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумдад өвс, тэжээл хүргэхээр хөдлөх гэж байна. Бид энэ хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлээд ирнэ ээ.


 

Автотээврийн цехийн Тусгай зориулалтын тээврийн 2-р хэсгийн жолооч Г.Ган-Эрдэнэ:
Улс даяар малчдад туслах аян өрнөж байна. Энэ аянд нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр түүчээлэн оролцож байна. Бид малчдад тусламж хүргэх буянтай үйлсэд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Бид холын замд гарах бэлтгэл, техникийн бэлэн байдлаа сайн хангасан. Аян замдаа гарах гэж байна. 


Автотээврийн цехийн Техник хяналтын товчооны хяналтын механик С.Чулуунболд:
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн Тусгай зориулалттай тээврийн болон Хүнд машин механизмын хэсгээс техник хэрэгсэл гарган өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвийг усанд автахаас хамгаалж, халиа тошин үүссэн газруудад суваг шуудуу татах, хамгаалалтын далан барих ажилд амжилттай оролцоод ирсэн. Нутгийн иргэд, Байгаль орчны сайд ч талархлаа илэрхийлээд байгаа. Өнөөдөр гурван шланз өвс, тэжээл ачиж, Завхан аймаг руу гарч байна. Бид техникийн бүрэн бүтэн байдал, ачаа тээшийг шалгаад холын замд үдэж байна. Жолооч нарын маань аяны алтан шар зам өлзийтэй байг ээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %