АМЕП хөтөлбөрийн боловсруулсан Ашигт малтмалд хэрэглэх аргачилсан тайланг Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өглөө

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт онцгой хувь нэмэр оруулсан Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP) 9 жилийн хугацаанд 54 төсөл амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, хоёр орны эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх, Үндэсний геологийн алба байгуулах эрх зүй зэрэг олон төслийг хэрэгжүүлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Архивын дарга Б.Одонтуяа нар АМЕП хөтөлбөрөөр зочлон төслийн цуврал аргачилсан зөвлөмжийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн багийн ахлагч хатагтай Рена Гүэндүэз АМЕП хөтөлбөрөөс нийтлэн гаргасан гарын авлага, ном товхимол, аргачилсан зөвлөмж зэргийг хэвлэмэл болон цаасан хэлбэрээр  хүлээлгэн өгсөн юм.

АМЕП хөтөлбөрийн боловсруулсан бүхий л тайлан материал нь олон нийтэд нээлттэй үлдэж байгаа бөгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны ажилд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй буйгаа хөтөлбөрийн багийн ахлагч хатагтай Рена Гүэндүэз тодотгосон. “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг Үндэсний геологийн алба байгуулах эрх зүй, Олон улсын ижил төстэй байгуулагын үйл ажиллагааны бүтэц, үндсэн чиглэлийн туршлага, АМНАТ, Аргачилсан зөвлөмжүүд гээд олон төслийг маш амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлээд Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх боломжийг бүрдүүлэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулсныг онцолсон.

Энэхүү уулзалтаар дамжуулан зөвхөн хөтөлбөрийн мэдлэг мэдээллийг хуваалцсанаас гадна хариуцлагатай уул уурхай болоод цаашдын тогтвортой хөгжлийг эрэлхийлж буйгаа талууд илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %