Чанарын хяналтын хэлтсийн “Цасны баяр” өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд “Сархиа”цанын баазад боллоо.
Уг “Цасны баяр”-ыг тус хэлтсийн ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх, уламжлалт ёс заншилд суралцах, шинэ залуу ажилтнуудтайгаа танилцах, багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Энэ үеэр ажлын байрны дасгал хийж, хамт олны алхалт зохион байгуулан чарганы болон уулын оргил булаалдах, хөгжөөнт буухиа тэмцээн боллоо. Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Жижиг лабораториудын баг эзлэв. Удаах байруудад Химийн төв лаборатори, Техник хяналтын товчооны баг тус тус шалгарчээ.