УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг Монгол Улсын нэгдсэн төсөвт туссаны дагуу 9000 ам.доллар байхаар тооцож төлөвлөсөн боловч энэ сарын дунджаар 8295 ам.долларын ханштай байлаа. Үүнтэй холбогдуулан зэсийн үнийн бууралтын үед авах арга хэмжээний нөөц төлөвлөгөө боловсруулан ажиллах зайлшгүй шаардлага гарч байгааг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн онцолсон. Зэсийн үнийг одоогоор 8447 ам.доллар байхаар тооцож, үйл ажиллагааны зардлыг 10 орчим хувиар, хөрөнгө оруулалтын 180 тэрбум төгрөгийн ажлыг эрэмбэлж хойшлуулахаар төлөвлөжээ. 
Одоогоос жилийн өмнө “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Уурхайчин-2” хороололд байр захиалсан ажилчдаа хохиролгүй болгох, үйлдвэрийг эрсдэлгүй болгох, хууль хяналтын байгууллагад хандах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэр орон сууцны “Уурхайчин-2” хороололд байр захиалсан 330 ажилтныхаа хохирлыг бүрэн барагдуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин одоо үйлдвэрийн газрыг эрсдэлгүй болгох, хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу хандах ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий захирал Хуулийн хэлтэст үүрэг болгов.  

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат орон сууц худалдан авах, өөрийн болон банкны зээлээр, амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан ажилчдад олгодог 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамруулах ажилтнуудын материалыг ирүүлэхийг бүтцийн нэгжийн удирдлагуудад санууллаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр Хамтын гэрээний 7.9 дэх заалтын дагуу 19 бүтцийн нэгжийн 435 ажилтанд орон сууцны санхүүгийн дэмжлэг болох 13 сая төгрөг, нийт 5.6 тэрбум төгрөг олгосон байна. 
Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт дотоодын цэрэг Засгийн газрын тогтоолоор анги болон өргөжсөнтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Зөрчил шалгах, шийдвэрлэх тасаг шинээр байгуулагдсаныг Ангийн захирагч, дэд хурандаа Д.Гантөмөр мэдээллээ. Тус тасаг Улсын онц чухал объектод гарсан таван төрлийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх үүрэгтэй ажиллах юм. Тухайлбал, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах, танхайрах, архидан, согтуурах, тамхины хяналтын тухай хууль зөрчих, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа Улсын онц чухал объектод тогтоосон журам зөрчих зэрэг багтана. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрт олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах гурван зөрчил гарч, торгуулийн арга хэмжээ авагджээ. 
Монгол орны нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлд хучигдсан, зудын байдалтай байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр аймаг, орон нутгийн цасанд хучигдсан зам, давааг нээхэд хүнд машин техникийн туслалцаа үзүүлэх, өвс тэжээл тээвэрлэн хүргэх зориулалтаар туулах чадвар сайтай техник хэрэгслийн туслалцаа үзүүлэх, мөн Уурхайчдын зүгээс малчдад туслах хандивын аян өрнүүлэх уриалга гарган ажиллаж байгаа зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.    


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %