Сурагчдын аяллын хөтөлбөр эрэлттэй байна

Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор 2022 оноос Уурхай дагасан хот, Улсын баатар Эрдэнэт үйлдвэртэй танилцах “Сайн байна уу, Эрдэнэт” аялал зохион байгуулж эхэлсэн. 
Энэ жилээс аяллын хөтөлбөрөө өргөжүүлж, сурагчдад зориулсан нэг өдрийн болон нэг хоногийн аяллыг зохион байгуулж байна. Энэхүү аялалд ихэвчлэн төгсөх ангийн сурагчид оролцохоор захиалга өгч байна гэж тус цогцолборын Маркетинг, үйлчилгээний албаны мэргэжилтэн Н.Эрдэмсайхан ярилаа. 
Сурагчдын нэг хоногийн аяллын хөтөлбөрт Нийслэлийн “Jargalant scool”, “Green scool” сургуулийн 50 гаруй суралцагч хамрагдаж амарчээ. Харин дөрвөн шөнө, гурван өдрийн “Сайн байна уу, Эрдэнэт” аяллаар мөн Улаанбаатар хотоос хувь хүмүүс, найз нөхөд, байгууллага хамт олноороо ирэх нь нэмэгдэж байна. 
Уг хөтөлбөрт Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлийн галт тэрэгний аялал, “Москва Петушки” ресторанд өглөөний цайнд тухлах, Эрдэнэт хотын Бурхан багшийн сэрэг дүр, Эрдэнэт үйлдвэрийн дижитал музей, Автотээврийн цехийн хүнд даацын БелАЗ, Ил уурхайн тэсэлгээ үзэх, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцах зэрэг багтаж байна. Мөн үзэсгэлэнт “Сэлэнгэ” амралтын баазад нарсан ой, тохилог орчин, амтат хоол, спорт, урлагийн тэмцээн уралдаан, цанын бааз, явган аялал гээд аялагчид хүссэнээрээ амрах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлсэн байна. Түүнээс гадна Монголд анх байгуулагдсан Ойн генетик нөөцийн төв, “Эрдэнэт хивс”-ээр зочлох боломжтой ажээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %