Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц үйлдвэрийн газрынхаа бүтцийн 18 нэгж, гаднын 14 компанийг дулаанаар хангаад зогсохгүй Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар хангаж, зэсийн баяжмал үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулан ажилладаг. Ойрын өдрүүдэд гадаа хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан сүлжээгээр түгээж буй дулаанаа өндөр хэмд барьж, ачааллаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн цаг агаар хүйтрэх үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ ч дагаж өсдөг. Иймээс цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн горимоо цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан тохируулж ажиллаж байна гэж тус станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ ярив.
Гадаа цастай, хүйтэн байгаагаас Шарын голын уурхайгаас станцад нийлүүлэгдэж буй нүүрс нойтон, хөлдүү ирж байгаа нь буулгалтад хүндрэл учруулаад зогсохгүй үйлдвэрлэлд нөлөөлдгийг тэр хэлсэн. Гэсэн ч Дулааны цахилгаан станцын хамт олон төлөвлөгөөт даалгавраа бүрэн биелүүлэн амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн “галын бурхад” 348 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлжээ.
Тус станц өнөөдрийн байдлаар 22000 тонн нүүрсний нөөцтэй байгаа нь 15 хоногийн хэрэглээ юм. Нүүрс нийлүүлэлт, дулаан, цахилгааны үйлдвэрлэл тасралтгүй хэвийн үргэлжилж байна.
Дулааны цахилгаан станц ачааллаа нэмэгдүүлэн ажиллаж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0















