БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Баяжуулах үйлдвэрийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Сархиа цанын баазын зааланд боллоо. Энэхүү тэмцээнийг хоёр жилд нэг удаа Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл 50 жилийнхээ ойн хүрээнд Баяжуулах үйлдвэртэй хамтран зохион байгуулж байна.
Уг тэмцээний нээлтэд Баяжуулах үйлдвэрийн удирдлагууд, тус цехийн Үйлдвэрчний  хорооны төлөөлөл, баг тамирчид оролцлоо. Лигийн зарчмаар зохион байгуулж буй 3 дахь удаагийн энэхүү тэмцээн 14 хоног явагдах бөгөөд 12 багийн 160 гаруй тамирчин авьяас чадвар, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Уг тэмцээнийг “Хайр, хүндлэл, хариуцлага амжилтын үндэс” уриан дор зохион байгуулж байна. Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон нийтийн арга зүйч Б.Нямдэлгэр: “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 онд 45 хоногийн турш амжилттай зохион байгуулж байлаа.
Өнгөрсөн жил цехийн соёл хүмүүжлийн ажил “Ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам амжилтын үндэс” уриан дор явагдсан. Энэ онд “Хайр, хүндлэл, хариуцлага амжилтын үндэс” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. 2024 онд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн 50 жилийн ой тохиож байгаа нь онцлог. Энэ утгаараа ҮЭ-тэй хамтран Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нэг зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сагсан бөмбөгийн төрлөөр шалгарсан багуудтай өрсөлдөх баг тамирчдыг шалгаруулна. Мөн үйлдвэрийн ажиллагсдын дунд явагдах 45 дахь спарткиадын баг тамирчдыг эндээс шинээр бүрдүүлж, оролцуулах зорилгоор энэ тэмцээн явагдаж байна”гэв.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %