Хүний эрхийн сургагч багш бэлтгэж байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх" сертификаттай, цогц сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
Үйлдвэрчний эвлэлийн холбоодын гишүүд, сонгуульт ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх, хүний эрхийн сургагч багшаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилготой уг сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн зарим менежерүүд, мэргэжилтнүүд нийт 35 ажилтан хамрагдаж байна. 
Тэд хүний эрх, хүүхдийн эрх, хүчирхийлэлтэй холбоотой асуудал, зөрчлийг ялган таних, ажлын байрны дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүний эрх хамгаалагч гэж хэн бэ, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, комисстой хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн гол сэдвүүдийн хүрээнд онолын мэдлэгээ дээшлүүлэн багаар ажиллалаа. Сургагч багш нараар дамжуулан ажилчдад хүний эрхийн боловсрол олгосноор хүний эрхийн зөрчлүүдийг ангилах чиг шугам тогтож, ажлын байрны дарамт, хүчирхийллийг тэглэх боломж бүрдэнэ гэж ҮЭ-ийн холбооны удирдлагууд үзэж байгаагаа сургалтын эхэнд илэрхийлсэн. 
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудад, анхан шатны удирдах ажилтнаас эхлээд дээд шатны удирдлагуудад зориулсан хүний эрх, хөдөлмөрлөх эрх, үүргийн чиглэлээр шат дараатай цуврал сургалтыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %