Эрдэнэт үйлдвэрийн туулай жилийн Хөдөлмөрийн аваргууд тодорч, гурван шилдэг ажилтан Хүндэт дэвтэрт нэрээ мөнхөллөө

Зууны манлай бүтээн байгуулалт шилдэг аж ахуйн нэгж, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сар шинийн баярын босгон дээр Туулай жилийнхээ хөдөлмөрийн сайчууд, манлайлагчдаа “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулан алдаршуулж, зарим шилдэг ажилтны нэрийг “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлдэг уламжлалтай. XVII жарны Харагчин туулай жилийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ уурхайчин хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан урамшуулж, зургийг нь хүндэт самбарт бүтэн жил байрлуулахаар боллоо. 

Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн Захиргааны эрх зүй хариуцсан Тэргүүлэх хуульч Жандалын Отгонбаяр, Тээвэр, ложистикийн төвийн Ерөнхий инженер Гомбодоржийн Баяр, Засвар, механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны дарга Доржийн Мөнхсайхан нарын нэрийг Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлж, “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаав. 


“Хөдөлмөрийн аварга”-ууд, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн шилдгүүдийн шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах нар гардуулж баяр хүргэлээ. 
Түүнчлэн, үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлэн, үйлдвэрийн санхүү, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулан ажилласан Хөдөлмөрийн 33 аварга тус бүрийг Эрдэнэт үйлдвэр таван сая төгрөгөөр, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн эрхмүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулан шагналаа. 
Энэ үеэр Баяжуулах үйлдвэр Харагчин туулай жилийн “Ахмадууддаа ээлтэй хамт олон”-оор шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Төгсгөлд нь энд хуран цугласан хүмүүс “Уурхайчин би” сүлд дуугаа хамтран дуулснаар Туулай жилийн хөдөлмөрийн алдартнуудыг тодруулах ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %