Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр буюу энэ сарын 29-31-ний өдрүүдэд болж буйг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсээс мэдээллээ. Өнгөрсөн оны ажлаа хэлэлцэж, дүгнэдэг тайлангийн хурал Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Геологи хайгуулын экспедиц, Чанарын хяналтын хэлтэс, Тээвэр, ложистикийн төв зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цех нэгжүүдээс эхэлж байна. Түүнчлэн, хуваарийн дагуу үйлдвэрийн газрын бүтцийн бүхий л нэгж энэ сарын 30-31-ний өдрүүдэд ажлаа тайлагнаж, өнгөрсөн оны үйл ажиллагаагаа дүгнүүлэх ажээ.
Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд нэвтрүүлж буй хиймэл оюун ухаан, хүний оролцоогүйгээр хурлын тэмдэглэл болон үнэлгээ хийх, бусад бичиг баримт хөтлөлтөд ашиглах Чимэгэ аппликейшны явцын талаар өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар, тус системийн угсралт суурилуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ажлын үр дүнд Чимэгэ систем өмнө нь ашиглагдаж буй аппикейшнээсээ дөрөв дахин хурдан, илүү нарийвчлал бүхий танилттай болох юм байна. Түүнчлэн сул үг буулгахгүй байх, урт яриаг товчлон дүгнэж бичих зэрэг давуу талтай юм. Энэ системийг үйлдвэрийн бүх бүтцийн нэгж, ажилтнууд ашиглах боломжтой болж байгаа юм.

Нийгмийн чиглэлийн бүтцийн нэгжүүд 2024 онд “Соёлтой харилцаа, Чанартай үйлчилгээ” уриан дор ажиллахаар зарлаж буйг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх мэдээлсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Туулай жилийн алдартнууд, Хөдөлмөрийн аваргуудыг алдаршуулах ёслолын ажиллагаа 02 дугаар сарын 06-ны өдөр А.Амарын талбайгаас эхлэн Соёл, урлагийн цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгалаа. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, цех нэгжээсээ өнгөрсөн оны ажил үйлсээрээ шалгарсан 36 ажилтнаа энэ удаа үйлдвэрийн хэмжээнд төдийгүй олон нийтэд өргөн сурталчилж, өвөрмөц хэлбэрээр алдаршуулахаар бэлтгэж байна.    
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %