“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг болон Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн удирдлагатай уулзаж, “Охидын өрөө” тохижуулах талаар санал солилцов.
Тус төвийн эрхлэгч М.Майцэцэг улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нарны охид” төслийг тэдэнд танилцуулж, ойрын хугацаанд шаардлагатай засвар, тохижилтын ажлыг санал болгож, хамтран ажиллах боломж нөхцөлийг хэлэлцлээ.
Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл, эцэг эхийн зөвлөл, Залуучуудын холбооноос санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Энэрэл” төвд нэгэн гэр бүл болон амьдарч, сурч хүмүүжиж буй хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулах, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Охидын өрөө тохижуулах аянд үйлдвэрийн газрын ажилчдыг нэгдэхийг уриалсан. Энэхүү аян хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм.
Уулзалтын үр дүнд, сар шинийн баярын дараа Засвар, механикийн заводынхон тохижилтын ажлаа эхлэх, Автотээврийн цехийн ажилтнууд хүүхдийн усанд орох өрөөг засварлан сайжруулахаар шийдвэрлэлээ.
“Охидын өрөө” тохижуулах талаар санал солилцов
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0