Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр секцийн хүчин чадлыг хоёр сая тонноор нэмэгдүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ онд эхлэхээр бэлтгэл хангаж байна. 
46 дахь жилдээ хүдэр олборлож буй Эрдэнэтийн-Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний гарц, борлуулалтын орлого буурах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Эрсдэлийн эсрэг авч буй арга хэмжээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өсөлт бий болгох. 
Энэ зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлыг үе шаттай, амжилттай хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр секцийг хоёр сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөл юм. Өнгөрсөн оноос төлөвлөлт, худалдан авалт, зохион байгуулалт нь эхэлсэн энэхүү өргөтгөл шинэчлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүд Финлянд, Швейцар зэрэг улсад үйлдвэрлэгдэн, Монгол руу ачигджээ. 
Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтийн хугацаанд хийгдэх суурийн бэлтгэл, угсралтын ажил газар дээрээ эхэллээ. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбоотой хүндрэл гарахгүй бол төлөвлөсөн хугацаанаас өмнө зургадугаар сард ашиглалтад оруулахаар шамдаж байна, гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл ярив. 
Энэхүү бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажил амжилттай хийгдсэнээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %