Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий удирдлаа. Шуурхайн эхэнд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагчаар цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр томилогдсоныг танилцуулж, шинэ ажилд нь амжилт хүсэв. 


Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжийн дагуу цагаан тоосны бүсэд амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо зохион байгуулах ажлын хэсэг хуралдсан байна. Хурлаар дээрх иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоог ирэх 02 дугаар сарын 01-нээс эхлүүлэхээр Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд харилцан санал солилцож, шийдвэрлэсэн тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ. 
Шинэ оны эхний 20 хоногийн байдлаар, уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллаж байна. Уулын цул гаргалт 105 хувь, хөрс хуулалт 109 хувь, хүдэр олборлолт 101 хувиар тус тус биелжээ. Энэ хугацаанд 2 сая 80.8 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.7 хувиар биелүүлээд байна. Түүнчлэн, хүдэр дэх зэсийн агуулга 0.380 хувь, молибдены агуулга 0.0152 хувь, зэсийн металл авалт 88.90 хувь, молибдены металл авалт 63.50 хувьтай буюу эдгээр үзүүлэлтүүд 101-130 хувиар биеллээ. Сарын эхний 20 хоногт нийт 30766 тонн зэсийн баяжмал экспортод ачуулсан байна. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.33 хувь, молибдены баяжмалын чанар 50.54 хувьд хүрч, төлөвлөгөө 101.5-105.3 хувиар биелээд байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. 


Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан байна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр бүтцийн нэгжийн удирдлагуудад анхаарууллаа. Мөн Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлын байранд тавигдах шаардлагад дүн шинжилгээ хийх дэд ажлын хэсэг ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрийн нийт 7000 ажилтны ажлын байранд ажлын байрны тодорхойлолт нь нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх ажил өнөөдрийн байдлаар 70.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буйг мэдээлэлдээ онцлов.        
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж эхлээд байна. Хойд бүсийн төв нь Орхон аймаг, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулж буй Үйлдвэрлэл, технологийн парк байхаар төлөвлөгөөнд тусгана. Өөрөөр хэлбэл, хойд бүсэд хамаарагдах гурван аймгийн ирээдүйд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийн гол цөм нь Эрдэнэт гэж үзэж төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Тиймээс энэ асуудалд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төсөл хөтөлбөрүүд багтах тул бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд онцгой анхаарч, өндөр идэвх оролцоотой ажиллахыг Ерөнхий захирал шуурхай зөвлөгөөнд хийсэн мэдээлэлдээ дурдлаа. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %