“Эрдэнэтийн – Овоо”-ны эрдэс чулуулгаас өнгө будаг гаргах судалгаа эхэлнэ

Монгол Улсын Соёлын яам, СУИС, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэтийн-Овоо”-ны эрдэс чулуулгаас өнгө будаг гаргах судалгааг эхлүүлэхээр боллоо. Өнөөдөр Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, СУИС-ийн судлаачдын хамтарсан баг Эрдэнэт үйлдвэрт ирж, тус үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш болон бусад мэргэжилтнүүдтэй уулзалт хийв.  
Уулзалтын зорилго нь монгол нутаг дахь эртний өнгө будгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалттай холбоотой түүхий эдийг тодорхойлох, эрдэс элементийн найрлагыг тогтоох, олон улсын жишигт нийцсэн, нөгөө талаас, манай орны эрс тэс уур амьсгалтай цаг агаарын нөхцөлд тохирсон өнгө будгийн технологи боловсруулах, түүнийг нутагшуулах судалгааны ажлыг эхлүүлэх, харилцан санал солилцоход чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ судалгааны ажлын эхлэлийг тавих, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө, зорилтоо тодорхойллоо, гэж Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга онцлов. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн зүгээс лабораторийн туршилт, судалгаанд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Урт хугацаанд үргэлжлэх судалгаа, туршилтын дараа соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалын өнгө будгийн сэргээн засварлалтын технологийг бүрэн нутагшуулах ажил хийгдэх аж.  

Соёлын яамны Соёлын өвийн үндэсний төв, СУИС-ийн хамтарсан баг 2019 оноос эрдэс будгийн судалгааг эхлүүлж, хээрийн болон Монгол орны сүм хийд, музейд хадгалагдаж буй шүтээн зургийн эрдэс будгийн судалгааг хийгээд байна. Энэ явцдаа Монгол орны ашигт малтмалын нөөцтэй томоохон орд газар, уурхайг түшиглэн эл судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж тодорхойлжээ. Учир нь эрдэс будаг боловсруулах технологи хийхийн тулд тодорхой хэмжээний бэлдэц хэрэгтэй. Үүнийг хээрээс эсвэл хувь хүнээс түүвэр байдлаар авахад ихэвчлэн эх сурвалж нь тодорхой биш, шаардлага хангахгүй тал бий. Тиймээс Эрдэнэтийн уурхайн оюу болоод бусад чулуу, химийн элементээс өнгө будаг гаргах туршилт судалгаа хийх санаачилга гаргаад, хамтран ажиллахаар болсон гэж судалгааны багийн гишүүн, СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн багш Г.Амарсанаа ярилаа. Хамтарсан багийнхан, судалгаа туршилтынхаа үр дүнд гаргаж авсан эрдэс будгаа соёлын өв, үндэсний зураг урлал, сургалтын хэрэглэгдэхүүнд ашиглахаар зорьж байна. Мөн энэхүү судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, ач холбогдлыг харуулсан өгүүлэл, эмхэтгэл гаргах аж.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %