ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ЗАРДЛААС 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн цехүүд өнгөрсөн оны ажлын гүйцэтгэлээ тайлагнаж, шинэ оныхоо зорилтын талаар  мэдээлэл хийж эхлэв. Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон үндэсний үйлчилгээний стандартад нийцүүлэн, үйлдвэрийн газрын онцлогт тохируулсан цэвэрлэгээ үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй, соёлтой, найдвартай үзүүлэн тайлант хугацааны зорилго, зорилтоо хэрэгжүүлсэн байна. Тус цех 2023 онд үйлчилгээндээ 13.3 тэрбум төгрөг төлөвлөн ажилласнаас 2.2 ТЭРБУМ төгрөгийн зардлын хэмнэлт хийжээ.

МОНГОЛ УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
ААҮЦ-ээс санаачлан манай улсын нийтлэг үйлчилгээний нийт ажилтнуудын дунд Монгол улсын АНХДУГААР зөвлөгөөн ур чадварын тэмцээн зохион байгуулж, 17 аймгаас 100 гаруй хүн оролцсон юм. Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууддаа мэргэжлийн үнэмлэх олгох сургалт зохион байгуулж, нийт 60 хүнд үнэмлэх олгон, цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудын 80 хувийг мэргэжлийн үнэмлэхтэй болгосон байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭД ТЕХНИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙВ
Тайлант хугацаанд  400 гаруй тоног төхөөрөмжид давхардсан тоогоор 2100 гаруй удаагийн үзлэг, засвар, техникийн үйлчилгээ хийжээ. Үйлдвэрийн газрын өмчлөлийн орон сууцанд оршин суугчдаас цахилгаан, сантехник, мужаан болон ахуйн нийт 7,141 удаагийн засвар үйлчилгээний ажлын дуудлага хүлээн авч оршин суугчдынхаа тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллажээ.

АЖИЛТНУУДЫН ОРОЛЦОО, ИДЭВХ САНААЧИЛГЫГ ӨРНҮҮЛЭВ
Тус цех 2023 онд “Бүтээлч 45 ажил” аяныг санаачлан зохион байгуулж, нийт 40 саналыг хэрэгжүүлж ажилтнуудын оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэн ажиллалаа. Үйлдвэрийн газрын “100 бүтээлч ажил аян”-д Бүтээлч хамт олноор шалгарч 2 500 000 төгрөгөөр шагнуулж, цехийн үндсэн үйл ажиллагааг чиглэл тус бүрээр 100 хувь ханган биелүүлэв.

ШИНЭ СТАНДАРТ НЭВТРҮҮЛНЭ
2024 онд СОЁЛТОЙ ХАРИЛЦАА-ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх зорилт тавьсан ААҮЦ-ийн хамт олон ерөнхий захиргааны I, II, III байрны ажилчид болон цехийн нийт ажилтнуудынхаа эрүүл, цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд илүү санаачилга гарган ажиллахаар төлөвлөжээ. Ногоон БАЙГУУЛАМЖ, ногоон АЖЛЫН БАЙР аяны хүрээнд нийт ажлын байр, өрөө тасалгаануудад өнгө тансаг цэцэгсийн орчин бүрдүүлэхээр зорьж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %