СЭЛЭНГЭ АМРАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТАВ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭВ

Үйлдвэрийн газрын ажилтнууд болон дотоод, гадаадын амрагчдыг нарсан ой дахь Сэлэнгэ баазад амраах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зочид буудлын үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрийн газрын ажилтнуудад халуун хоол катерингаар үйлчлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор эрхэлдэг. 2023 онд тус цогцолборынхон нийт 8 чиглэлийн хүрээнд 34 ажил төлөвлөн  ажилласан байна.

НАЙМАН ЭЭЛЖИЙН ХУГАЦААНД 3855 ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛЖЭЭ
Өнгөрсөн онд давхардсан тоогоор нийт 10,443 амрагч Сэлэнгэ амралтын баазад амарчээ. “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн эрхийн бичгийг цахимаар  борлуулж, 8 ээлжийн хугацаанд 3855 хүүхэд амарч үйлчлүүлсэн байна. Цахимаар эрхийн бичгийг борлуулснаар гадаад, дотоодын аль ч газраас авах боломж бүрдүүлжээ. Нэг өдрийн хөтөлбөрт аяллаар “American school of  Ulaanbaatar” сургуулийн 36 сурагч, “Jargalan green school” сургуулийн 75 сурагчийг хүлээн авч, Булган аймгийн Хангал сумын нутагт орших цэвэр агаар, нарсан ойд амраажээ.

ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолбор үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд 4 шөнө, 3 өдрийн  “Сайн байна уу Эрдэнэт” аялал зохион байгуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2023 онд “Наран Трейд” ХХК-ийн 45 хүнийг хүлээн авч үйлчилжээ. Цаашид Завхан аймгаас хүмүүс авчирч амраах, мөн Завхан аймгийн үзэсгэлэнт байгальд ажилчдыг аялуулах зорилгоор 5-7 хоногийн аялал зохион байгуулж, нэмэлт орлого олох зорилт тавин ажиллах юм байна.

ТОГООЧ НАР АЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ
Орхон аймгийн аварга тогооч зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд  оролцож Нарийн боовны төрөлд алт, мөнгө  Багийн төрөлд  гран-при мөнгөн цом, зөөгчийн төрөлд мөнгөн медаль, эмчилгээний хоолны төрөлд хүрэл медаль, Төвийн бүсийн аварга шалгаруулах тогооч зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд capitan chef төрөлд гран при төрөлд алтан цом, Нарийн боовны төрөлд мөнгө, хүрэл, Зөөгчийн төрөлд алтан медаль, Тайланд улсад зохион байгуулагдсан А зэрэглэлийн аварга шалгаруулах тогоочийн тэмцээнд “Энэрэл” төвийн тогооч Г.Ганбаатар оролцож рестораны төрлийн хоолонд мөнгөн медаль, цагаан хоолны төрөлд тусгай байр, ногоонд суурилсан хоолны төрөлд тусгай байр тус тус эзэлсэн  байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %