Спартакиадын шилдгүүд шагналаа гардлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбороос өнгөрсөн онд нийт ажилтнуудын дунд зохион байгуулсан ажлын байрны дасгал, зуны 43-р, өвлийн 14-р спартакиадын шилдгүүддээ шагнал гардуулах ёслол өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны “Оюу” танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд үйлдвэрийн удирдлагууд, спортын үйл ажиллагаанд хамт олноо манлайлсан шилдэг цехүүдийн удирдлага, арга зүйчид, тамирчид хүрэлцэн ирсэн. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Манай үйлдвэр түүхэн тэгш ой давхацсан 2023 оныг ажлын өндөр амжилтаар үдсэн. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 39 сая гаруй тонн хүдэр олборлож, 37 сая гаруй тонн хүдэр боловсруулж, 600 мянган тонн зэсийн баяжмал, 6000 тонн молибдены баяжмал экспортод гаргаж, Улсын төсөвт татвар хураамж, ноогдол ашиг хэлбэрээр 2 их наяд гаруй төгрөг төвлөрүүлсэн. Энэ бүхнээс үзэхэд бидний хувьд 2023 он арвин их “ургацтай” жил байлаа. Уурхайчид маань эрүүл байж, энэ их амжилтыг бүтээдэг. Уурхайчны хөдөлмөр хүнд. Иймээс бид эрүүл бие, саруул ухаантай байхын тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Үйлдвэртэйгээ зэрэгцэн байгуулагдсан Спорт цогцолбор энэ чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн нэг нь уламжлал болгон зохион байгуулдаг спартакиад. Спартакиадын шилдэг тамирчид, хамт олондоо баяр хүргэе. Нийт ажилтнууддаа спортоор хичээллэхийг уриалж, эрүүл энхийг ерөөе” гэв.   

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд спортын шилдгүүддээ үүрд хадгалагдах цом, өргөмжлөл гардуулав. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өвлийн 14-р спартакиад 2023 оны турш спортын зургаан төрлөөр явагдсанаас нийлбэр дүнгээр үйлдвэрлэлийн үндсэн цехүүдээс Засвар, механикийн заводын хамт олон тэргүүлж, Баяжуулах үйлдвэрийнхэн дэд байр, Ил уурхайн хамт олон гутгаар байр эзэлжээ. Туслах цехүүдээс Гэрээт цагдаагийн хэлтэс, Орос цэцэрлэгийн хамтарсан баг тэргүүн байр эзэлсэн бол, Геологи, хайгуулын экспедицийнхэн дэд байрт, Гэрээт гал түймэр унтраах, аврах 58-р ангийн хамт олон гутгаар байрт шалгарсан байна.         
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 43-р спартакиад 2023 оны турш 19 төрлөөр зохион байгуулагдсанаас үйлдвэрлэлийн үндсэн цехээс Баяжуулах үйлдвэрийнхэн тэргүүн байрт шалгарч, Засвар, механикийн заводын хамт олон дэд, Ил уурхайнхан удаах байр эзэлжээ. Туслах цехүүдээс Гэрээт цагдаагийн хэлтэс, Орос цэцэрлэгийн хамтарсан баг түрүүлж, Цахилгаан цехийн баг дэд байр, “Эрдэнэт Медикал” эмнэлгийнхэн гутгаар байрт шалгарсан байна. 

2023 оны өвлийн спортын шилдэг тамирчнаар Баяжуулах үйлдвэрийн ажилтан Б.Отгончимэг, Дулааны цахилгаан станцын ажилтан О.Очирбат, Засвар, механикийн заводын ажилтан Р.Түвшинбаяр нар шалгарчээ. 
Мөн ажлын байрны дасгалыг хэвшүүлэхэд хамт олноо манлайлан зохион байгуулсан шилдэг арга зүйчээр Баяжуулах үйлдвэрийн П.Мягмарсүрэн, Геологи, хайгуулын экспедицийн Э.Төрхүү нар шалгарчээ. 
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ: “Уламжлал болсон спартакиад маань амжилттай явагдсан. Ирэх жилээс бид спортын үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна. Тухайлбал, спартакиадыг жилийн туршид бус, 10-14 хоногт багтаан спортын тодорхой төрлүүдээр олныг хамруулан, нийтийн хүртээл болгон зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байгаа” гэж онцолсон юм. 
Спорт цогцолбор өнгөрсөн онд 43-р спартакиадыг зуны 19 төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт 3181 ажилтан хамрагджээ. Өвлийн спартакиадыг 5 төрлөөр зохион байгуулж, 924 ажилтан оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.  

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %