Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтын ажиллагааны бодлого төлөвлөлтөө хэлэлцлээ

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Нийгмийн харилцааны албаны дарга Д.Өнөбат нараар ахлуулсан, хоёр талын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцлээ. Өнгөрсөн онд дөрвөн бүлэг 14 ажил хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 12 ажил нь 100 хувь, хоёр ажил нь 70-80 хувийн биелэлттэй явааг энэ үеэр мэдээлсэн.  

Энэ удаагийн уулзалтын цөм асуудал нь орон сууцны 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эцэслэхэд үнийн өсөлтөөс үүдэлтэй дутагдсан хөрөнгийг шийдвэрлэх байсан юм. Энэхүү бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, Бурхан багшийн сэрэг дүр орчмын бүтээн байгуулалт болох Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын ажлыг урагшлуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг аймгийн удирдлагуудаас хүсэж, хамтран гарц шийдэл хайж хэлэлцсэн юм. 

Энэ үеэр орон сууцны 1А хорооллын дэд бүтцийн ажлын явцын талаар Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга П.Баясгалан мэдээлэл хийсэн юм. Тус хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг “Би Энд Би” ХХК, замын ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор үерийн хамгаалалтын үндсэн зургаан хэсэг бүхий шугам, ариутгал татуургын 690 м, гадна дулаан, усан хангамжийн 720 м шугамын ажил бүрэн дуусжээ. Харин ус, дулаан дамжуулах төвийн барилга угсралт 100 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмж нь БНХАУ-д захиалгаар хийгдэж байгаа бол авто замын ажлын гүйцэтгэл 37.3 хувьтай явааг хэлсэн. Талууд орон сууцны 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг байгуулах ажилд Үндэсний аудитын газраар гүйцэтгэлийн аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн энэ асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. 

Мөн Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны нөлөөллийн бүс болох Жаргалант сум, Говил, Баянцагаан баг, вокзалын хэсгийн өрх бүрээс нэг хүн гэсэн зарчмаар 2500 иргэнийг “Эрдэнэт медикал” эмнэлэгт эрүүл мэндийн нарийвчилсан шинжилгээ, үзлэг оношилгоонд хамруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа хуралд танилцуулсан. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 690 сая төгрөг зарцуулах юм. Энэхүү ажлыг үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээс урьтаж, 3-р сарын 01-ээс өмнө амжуулахаар тохиролцов. 
Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан зам, тухайлбал Эрдэнэт-Хялганат чиглэлийн замын ашиглалт, засвар үйлчилгээг эзэнтэй болгох, улмаар улсын чанартай болгох саналыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх Орхон аймгийн удирдлагуудад зөвлөсөн юм. Харин Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат хамтын ажиллагаа өргөжиж, үр дүнтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эзгүй талд илгээлтийн эзэд ирж, их бүтээн байгуулалт эхлүүлсний 50 жилийн ойг аймгийн баяр наадмын үеэр тэмдэглэхэд дэмжлэг үзүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын анхны монгол орлогч Д.Лхагвасүрэнгийн нэрэмжит гудамжтай болох зэрэг ажилд хамтрах санал тавьсныг зарчмын хувьд дэмжсэнээр уулзалт өндөрлөв. 


Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %