Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн өрхийн тариаланчдаа дэмжин хамтран ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг худалдан авалтын бодлогоороо хуулийн хүрээнд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий захирал Г.Ёндон, Жаргалант суманд өрхийн тариалан эрхэлдэг ногоочидтой уулзаж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Үйлдвэрлэлийн албаны эрхлэгч Б.Ширзаан болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагааны явц, цаашид хуулийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. 

Эрдэнэт үйлдвэр, хүнсний ногооны тариалалт эрхэлж буй хоршоо, аж ахуй эрхлэгчтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулан, үйлдвэрийн газрын дотоодын хэрэгцээнд шаардлагатай таван төрлийн хүнсний ногоо худалдан авдаг. Энэ үйл ажиллагаа талуудад хэрхэн үр өгөөжөө өгч буй, тэр тусмаа хүнсний ногоо тариаланчдын үйлдвэрлэлд ямар ач тустай байгаа болон үүний үр дүнд тэдний үйлдвэрлэл бэхжиж, өргөжих нь хамгийн чухал гэдгийг Ерөнхий захирал онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, энэ оны эхнээс хэрэгжиж буй “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох зүйл заалтууд, Эрдэнэт үйлдвэрээс баримталж буй орон нутгийн үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн үйлчилгээг дэмжих бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэр гэрээ байгуулсан хүнсний ногоо тариаланчид Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын бодлогын дэмжлэг, хамтын ажиллагаа үр өгөөжтэй, үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн. Эрдэнэт үйлдвэр цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг худалдан авалтын бодлогоороо хуулийн хүрээнд дэмжин ажилласаар байх болно гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо.   


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %