Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг ирэх 3 сарын 1-нээс эхлэхээр товлогдсон тухай даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнд Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх мэдээллээ. Өнгөрсөн оны эрүүл мэндийн үзлэгийг 2023 оны 4-12 сарын хооронд зохион байгуулж, нийт 8569 хүн хамрагдсан байна. Энэ нь хамрах хүрээ, оролцооны хувьд өндөр үзүүлэлт бөгөөд  ажилчдынхаа эрүүл мэндийн үзлэгт үйлдвэрийн газраас 7.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг он дамжиж, дараа оны 5 сар хүртэл сунжрах тохиолдол гарч байсныг цэгцэлж, тухайн онд нь багтаан зохион байгуулах чиглэл барьж ажиллаж буйг мөн онцлов. Энэ жилийн эрүүл мэндийн үзлэг эхлэхээс өмнө Эрдэнэт үйлдвэр төсөв зардлыг гаргаж, цагаан тоосны нөлөөллийн бүс нутаг болон бусад шалтгаанаар холбоотой 2301 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах юм байна.   

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах зорилтын хүрээнд машин техник, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлэлдээ онцоллоо. Тэрээр, баталгаат хугацаа дуусахаас өмнө нийлүүлэгч компаниудад хандаж, засвар үйлчилгээ, зөвлөмж заавар авах ажлыг шуурхай зохион байгуулж байхыг цех нэгжийн удирдлагуудад анхааруулав. Мөн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд холбогдох баримт бичгийг цаг алдалгүй бүрдүүлж, засварын баталгаат хугацаанд нь нийлүүлэгч компаниудиар үүрэг хариуцлагаа хангахад нь шаардлага тавьж ажиллаарай гэв.    
Өргөтгөсөн шуурхайн төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон, ХАБЭА-н чиглэлийн бүх ажлыг нэн түрүүнд чухалчилж, онцгой анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулав. Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны чанар, хүртээмжийн талаар судалгаа хийж, уурхайчдын санал бодлыг нь сонсож, шийдвэрлэж ажиллахыг онцоллоо.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %