“Нэн түрүүнд ХЭМАБ ба Манлайлал, оролцоо-2024” бага хурал боллоо

Хариуцлагатай уул уурхайн түүчээлэгч Эрдэнэт үйлдвэр ажлын байрны аюулгүй байдлыг эрхэмлэж, “Нэн түрүүнд - Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” уриатай ажилладаг. Тиймээс жил бүрийн эхэнд аюулгүй ажлын байр, эрүүл ахуйн чиглэлээрх ажлаа дүгнэж, цаашид хийх зорилго, зорилтоо тодорхойлж хэвшсэн юм. Энэ дагуу 2024 онд авч хэрэгжүүлэх төлөвлөлт, бодлогоо “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал ба Манлайлал, оролцоо” сэдвийн дор хэлэлцэхийн зэрэгцээ өнгөрсөн оны ажилдаа үнэлэлт дүгнэлт өглөө. 

2023 онд үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс үндсэн таван зорилт дэвшүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, ажилтны ХЭМАБ - Манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнийг цаг тухайд нь олгох, шийдвэрлэх, чадамжид суурилсан ХЭМАБ-ын виртуал сургалтын орчныг бүрдүүлэх, ажлын байран дахь гар утасны зохистой хэрэглээний талаар нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг үндэслэн ажил, мэргэшлийн нэршлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу ажил, мэргэжлийн нэршилтэй нийцүүлэх ажлыг ажлын байранд зохион байгуулах зэрэг үндсэн таван чиглэлээр зорилтоо биелүүлж ажилласан байна. Энэ тухай дэлгэрэнгүй илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд танилцууллаа.

Түүнчлэн, эрүүл мэндийн чиглэлээр хийгдсэн ажлууд, анхан шатны удирдах ажилтнуудын ХАБЭА-н модуль сургалтын үр дүн, ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааны талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Тээвэр, ложистикийн төвийн мастер Д.Гантулга нарын илтгэлтэй танилцаж, 2024 онд хэрэгжүүлэх зорилт хөтөлбөрийг хэлэлцэв.       
Бага хурлаар ХЭМАБ-ын манлайлал, оролцоог шинэ түвшинд гаргах, илүү сайжруулахын тулд 2024 онд таван чиглэлд зорилтоо тодорхойллоо. Эрүүл ажилтан, Манлайлал-Оролцоо, Төв удирдлага, Аюулгүй ажиллагч, Аюулгүй техник, технологи гэсэн таван чиглэл 2024 оны “Нэн түрүүнд-ХАМАБ” уриан дор хэрэгжих юм байна. Бага хурлын төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон хуралд оролцогчид болон нийт ХАБЭА-н ажилтан, мэргэжилтнүүддээ хандан, уул уурхай хариуцлагатай, амжилттай ажиллах үндэс нь үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, ажилтны эрүүл мэнд гэдгийг онцлон сануулж, шинэ онд хэрэгжүүлэх бодлого, ажилд өндөр амжилт хүслээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %