“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Өвөр Монголын “Бүс ба зам” олон Улсын сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичигт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Бүс ба зам” хүрээлэнгийн захирал Б.Мөнгөнваанчиг нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь сургалт судалгааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд чиглэх аж. Энэ хүрээнд олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, инновацад суурилсан судалгаа, шинжилгээний ажил хийх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх, хамтарсан зөвлөх үйлчилгээний баг байгуулан, судлаач, багш, оюутан солилцоог дэмжин, хүний нөөцийг чадавхжуулах зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Энэхүү гэрээг гурван жилийн хугацаатай байгуулжээ.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Өвөр Монголын Сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллана
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0