Худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалт зохион байгуулах сэдвээр сургалт боллоо

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга ба анхаарах асуудал” сэдэвт сургалт, зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт үйлдвэр дээр эхэллээ. Өнгөрсөн оны 6 дугаар сард УИХ-аас хэлэлцэн баталсан тус хуулийн шинэчлэгдсэн зүйл, заалтуудын талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор Монгол Улсын Сангийн яам болон Худалдан авах ажиллагааны боловсролын төв хамтран эл сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан, хууль, дотоод хяналт, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, нийгэм, худалдан авах ажиллагаа хариуцсан бүтцийн нэгжийн ажилтнууд, үйлдвэрийн харьяа “Эрдэнэт Медикал” эмнэлгийн холбогдох албан тушаалтан болон Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ажилтан, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

Сургалтыг тус хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дотоодын зөвлөх Д.Номингэрэл, хэлтсийн мэргэжилтэн Д.Гантулга нар удирдан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн танилцуулга, үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер илгээх, худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, захиалагч, үнэлгээний хорооны чиг үүрэг, шийдвэр гаргахад анхаарах хүчин зүйл, гэрээний үүргийн гүйцэтгэл, тендер шалгаруулалт зохион байгуулахад анхаарах асуудал зэрэг хуульд тусгагдсан бүхий л сэдвээр сургалт мэдээлэл өглөө. 
Худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг тодруулах, нэгдсэн тодорхой ойлголттой болох боломж бүрдүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж буйг зохион байгуулагчид онцлов. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %