2024 оны анхны шуурхай зөвлөгөөн хуралдлаа

Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 38 сая тонн хүдэр боловсруулахаар зорьж, төслийн бүрэн хүчин чадалд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 2 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлэх өргөтгөлийг ашиглалтад оруулна. Хүдрийн агуулгын бууралтын эсрэг хүчин чадлаа өсгөх ажлыг шат дараатай хийж, ирэх жил хүдэр боловсруулалтын хэмжээг 40 сая тоннд хүргэх үндсэн гол зорилт дэвшүүлээд байна. Үүнтэй холбоотой техник, эдийн засгийн үзүүлэлт боловсруулах зэрэг ажилд  үйлдвэрлэлийн үндсэн цех нэгж, геологи, уурхайн мэргэжилтнүүд өндөр идэвх оролцоотой, санаачилгатай ажиллахыг онцлов.
 Түүнчлэн 2024 онд хүний нөөц, ажлын байрны чиглэлээр орон тоог шинээр нэмэхгүй байх бодлого баримтлан ажиллана. Өндөр насны тэтгэвэрт суух болон өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ажилтнуудын ажлын байранд, түүнчлэн шинээр бий болж буй хэсэг нэгж дээр дотроо ажиллаж байгаа ажилтнуудаас шилжүүлэн ажиллуулах чиглэл барина гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон шинэ оны анхны шуурхай зөвлөгөөнд мэдээллээ. Түүнчлэн, гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшийн хэлбэлзэл, бууралтаас шалтгаалсан “Хямралын эсрэг авах” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, үүнтэй уялдуулан үйл ажиллагаа,  хөрөнгө оруулалтын эрэмбэ, бодлогоо тодорхойлон ажиллахыг үйлдвэрийн бүхий л бүтцийн цех, нэгжүүдэд сануулж, үүрэг чиглэл болголоо.        

Ерөнхий инженер Т.Батмөнх хийсэн мэдээлэлдээ шинэ оны зорилтот ажлуудаа сар, улирлаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлснийг мэдээлэв. Тэрээр, “Он гарсаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелж байна. 2024 онд гурван том зорилт дэвшүүлж буйгийн эхнийх нь үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах. Үүнд, үндсэн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, эд ангийн хангамж, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан нарийн төлөвлөж, онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Энэ оны үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа үүнээс шалтгаалах тул оны эхний шуурхайд тусгайлан анхааруулж байна” гэж онцлов.  
Хаягдлын аж ахуй дахь цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, шинэ хаягдлын аж ахуй байгуулах газар нутгийн асуудлаар Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Геологи маркшейдерийн хэлтэс, Ерөнхий геологич нар энэ чиглэлд мэргэжлийн хяналт тавьж ажиллахыг анхааруулав. Мөн нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн чанар,  үйлдвэрлэлийн үйл явцад шууд нөлөөлдөг учир үүнд хяналтын тодорхой тогтолцоо бий болгож, хэрэгжилтийг нийлүүлэгч талууд хангаж байхаар үүрэгжүүлэх нь энэ онд хийгдэх чухал ажил болно гэв.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %