Хүний нөөцийнхөн “Хүслийн шинэ жил”-ийн баяраа эртлэн тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийнхэн “Хүслийн шинэ жил”-ийн баяраа өнөөдөр буюу 2023 оны ажлын сүүлийн өдөр 07:00 цагт эртлэн тэмдэглэж, амжилт бүтээлээ дүгнэн шилдгүүдээ тодрууллаа. Шинэ жилийн баярын өглөөний цэнгүүнийг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үг хэлэхдээ, байгууллагын хөгжилд хамгийн үнэ цэнтэй хувь нэмэр оруулагч нь ажилчид байдаг. Хүн хөгжиж байж байгууллага хөгждөг. Хүний нөөцийн мэргэжилтнүүд бүтээмжийн үйл ажиллагаагаараа, сайн санал гаргалтаараа, шилдэг төсөл хэрэгжүүлсэн амжилтаараа энэ онд үйлдвэрийн газрын хэмжээнд тэргүүлснийг онцлон баяр хүргэлээ. Эрдэнэт үйлдвэрийн ТОП-200 санал гаргагч дунд Хүний нөөц, захиргааны хэлтсийн 14 ажилтан байгааг тэр бахархан тэмдэглээд, 2024 онд хүрсэн амжилтаа бататгах, хүний нөөцийн бодлогын чиглэлд өрнөж буй үйл ажиллагааг цахимжуулах, автоматжуулах төсөл хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэхэд хүчээ дайчлан ажиллах болно гэв.      
Хүний нөөц, захиргааны хэлтсийн хэмжээнд ажил сайжруулах “Step by step” гурван сарын аян өрнөсөн бөгөөд “Хүслийн шинэ жил”-ийн баяраар гурван номинациар шилдгүүдийг шалгарууллаа. “Хамгийн сайн зураглал” бүтээсэн мэргэжилтнүүдийг Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг “Хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн биелэлтийг хянах процесс” сайжруулсан зураглалаараа тэргүүлсэн бол Төрөлжсөн архивын зааварлагч-арга зүйч А.Энхцэцэг, Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны мэргэжилтэн Б.Ганбат нар удааллаа. Харин “Оновчтой санал гаргасан” ажилтнуудыг Төрөлжсөн архивын ахлах архивч М.Энхзаяа манлайлж, Хүний нөөцийн албаны мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Идэрбаяр, Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Б.Чинбат нар удаах байрт шалгарсан бол “Хамгийн олон санал гаргагч”-дыг Дотоод зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхцэцэг, Тэргүүлэх мэргэжилтэн Б.Батсүх, Э.Цацрал нар тэргүүлэв.   
Шилдэг төсөл хэрэгжүүлэгч “MIP Most Improved People”-аар Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа, Шилдэг судлаач “ICEBERG” шагналаар Хүний нөөцийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Ө.Золбаяр, Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны мэргэжилтэн Б.Ганбат, Э.Цацрал, бичиг хэргийн ажилтан Ц.Гэрэл, Шилдэг санал хэрэгжүүлэгч алба “STARS” шагналаар Б.Мөнхцэцэг даргатай Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн алба шалгарч шагналаа гардлаа. Харин Шилдэг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрэгжүүлэгч алба “SAFETY” шагналаар Б.Одонтуяа даргатай Төрөлжсөн архивын алба, Бүтээмжийн оны шилдэг “MVP Most valued people” ажилтнаар Хүний нөөцийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, Бүтээмж хэрэгжүүлэгч шилдэг алба “DIAMOND” шагналаар Б.Одгарьд даргатай Хүний нөөцийн алба тодорч, баг хамт олноороо шагналаа гардсан сайхан өдөр болов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %