Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХАБЭА-н хэлтэс, зөвлөл хамтран ажилчдаас хор саармагжуулах бүтээгдэхүүний талаар санал асуулга авч ажиллаж байна. Өнөөдөр Ил уурхайн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Сэлэнгэ катеринг”-ийн зааланд санал авах уулзалтыг зохион байгууллаа. Уурхайчид хор саармагжуулах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, сонголтоор газар дээр нь олгох, луувангийн шүүсний оронд артишок ундаа хэрэглэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Зохион байгуулагчид ирэх оноос хор саармагжуулах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйлдвэрийн ажилчдад хор саармагжуулах ямар бүтээгдэхүүн зохимжтой байх, энэ чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор цуврал уулзалт зохион байгуулж байгааг онцлов. Ил уурхайгаас эхэлсэн энэхүү уулзалт маргааш Засвар механикийн заводад, дараагийн өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд үргэлжлэх юм.
Ажилчдаас хор саармагжуулах бүтээгдэхүүний талаар санал авч байна
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















