Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс нь анх удаа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик нөөцтэй холбоотой “Биологийн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгах нь”, Ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжийн нөөцийн тооцооллыг хийж, бүртгэлийн тусгай бодлого боловсруулах, “Исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгыг үнэлүүлж Олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлд хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх”, “Хайгуулын болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл” зэрэг томоохон төслийн ажлуудыг хийж гүйцэтгэн, мэргэжлийн чиг үүрэг бүхий бүтцийн нэгжүүдээр хэлэлцүүлж амжилттай хамгааллаа.
Энэхүү ажлын хүрээнд Эдийн засгийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран зөвлөлдөж, ажлын үр дүнг тус хэлтсийн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-т тусган Ерөнхий захирлын тушаалаар батлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ.















