УДИРДАХ АЖИЛТНЫ ДАВАА ГАРГИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд цех, газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. 
Манай улсад жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Ардын хувьсгалын дараа Налайхын нүүрсний уурхай байгуулагдснаар уул уурхайн салбарын үүсэл хөгжил, эх суурь тавигдсан юм. Энэхүү түүхт баярын өдрийн мэндийг бүтцийн нэгжийн удирдлагууд мэдээллийнхээ эхэнд хүргэв.

Өнгөрөгч долоо хоногт үйлдвэрийн газрын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаар хэвийн ажиллалаа гэж тус хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээллээ. Тус хэлтсээс ажилчдын халуун хоолны амт чанарын талаар энэ 7 хоногийн турш санал асуулга авч, цаашид 2024 оны 1 дүгээр сард зохион байгуулах НЭН-ТҮРҮҮНД ХАБ бага хурлаар хэлэлцүүлж, батлуулах ажилд тусгах юм байна. 
Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, 2023 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хүлээгдэж буй гүйцэтгэлээр мэдээллээ. 45 жилийн түүхт ой нь тохиосон БААТАР үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон үйлдвэрлэлээ дагаад эдийн засгийн түүхэн амжилтууд гаргахаар байна. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12 сарын 25 буюу өнөөдөр уулын цул гаргалт, хөрс хуулалтын төлөвлөгөө биелж байгаа бол энэ сарын 10-нд молибдены баяжмал ачилтын төлөвлөгөө, 14-нд молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө тус тус биелжээ. Мөн өнөөдөр зэсийн баяжмал ачилтын үзүүлэлт биелсэн бол 12 сарын 27-нд хүдэр олборлолт, 29-нд хүдэр боловсруулалт, зэсийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелэх юм байна.

Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа охин компаниудын төлөөлөл оролцсон МОНГОЛЫН уурхайчдын өдрийн нэгдсэн үйл ажиллагааны үеэр байгаль орчин, нийгэм, засаглалын манлайлагч Алтан эрдэнэ цомоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шагнуулсан. Энэхүү өргөмжлөлийг Хамтын ажилагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Ерөнхий инженер Т.Батмөнхөд гардууллаа.

Оны отгон шуурхай хуралдааны төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон нийт уурхайчин хамт олондоо талархал дэвшүүлж, баяр хүргэлээ. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2023 онд борлуулалтын орлогыг 4.0 их наяд төгрөгт хүргэж, улс орон нутгийн төсөвт 2.0 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Монголбанкны валютын нөөцийг бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, 1.0 тэрбум ам доллар борлууллаа. Ингэснээр ам долларын монгол төгрөгтэй харьцах ханшийг барьж, инфляци бууруулахад нөлөө үзүүлснээр, нийт ард иргэдийнхээ аж амьдралд тус дэм боллоо гэв.


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %