Уралдаанууд дүнгээ гаргаж, шилдэг оролцогчдоо урамшууллаа

Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтан ажилтнуудын дунд зарласан уралдааны шилдгүүд тодорч, шагналаа гардаж авлаа. Уралдаанууд зохион байгуулах тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу Стратеги, хөгжлийн газраас “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх бүтээл”, “Инновацын төсөл сонгон шалгаруулах”, “Залуу судлаачдын шинжлэх ухааны илтгэл” шалгаруулах уралдааныг үйлдвэрийн ажилтнуудын дунд зарласан бол Дотоод, хяналт мониторингийн хэлтэстэй хамтран “Эрсдэлийн удирдлага илтгэлийн уралдаан”-ыг зохион байгуулж дүгнэлээ. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх бүтээлийн уралдааны тэргүүн байрыг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш, тус хүрээлэнгийн тэргүүлэх мэргэжилтэн Г.Хүрэлбаатар, судлаач инженер М.Агиймаа нарын хамтарсан “Хөвүүлэн баяжуулалтын технологийн цуглуулагч урвалжийн найрлага” бүтээл эзэлж, Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх, тус цехийн Ерөнхий инженер Б.Баянбат, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Д.Буйдан, технологич Д.Золбооцэцэг нарын “Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан, сайжруулсан хөрс үйлдвэрлэсэн нь” бүтээл дэд байр, Дулааны цахилгаан станцын Хими ус бэлтгэлийн хэсгийн дарга Д.Төгсбаяр, Ус бэлтгэлийн ашиглалтын мастер Б.Түвшинбаяр нарын “Дулааны цахилгаан станцын хөргөлтийн усыг химийн бодисоор боловсруулах” сэдэвт бүтээлүүд гутгаар байранд тус тус шалгарчээ. Харин тусгай байрын шагналыг Чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Шинэбаатар, М. Байгалмаа, Химийн төв лабораторийн эрхлэгч Б.Анхзаяа, Химич инженер М.Даваажав нарын “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ашиглагдаж буй химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл” бүтээл хүртлээ.  

Залуу судлаачдын шинжлэх ухааны илтгэлийн уралдааныг Эдийн засгийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны эдийн засагч, санхүүч Б.Тамир “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын боловсруулж буй зэсийн агуулгыг зах зээлийн үнэтэй уялдуулан удирдаагүйгээс үүссэн алдагдсан боломж” илтгэлээрээ манлайлсан бол удаах байруудыг ДЦС-ын Турбин- Хими ус бэлтгэх хэсгийн дарга Ч.Баярмагнай, Ил уурхайн маркшейдер Ш.Батмөнх нар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т эрчим хүчний шилжилт хийх боломж”, Ил уурхайн засварын хэсгийн цахилгаан засварын мастер Д.Бадрах “Овоолгуудын гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүчээр гэрэлтүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн эрхлэгч Б.Пүрэвдорж, Л.Ундраа нар “Эрдэнэт үйлдвэрт ашиглагдаж буй тээрмийн хуягийн шинэ материал гаргаж авах судалгааны үр дүн”, Ган бөөрөнцгийн цехийн Технологич инженер М.Дорж, Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн дэд профессор Ч.Энхчимээ нар “Ган бөөрөнцгийн согогуудын суурь судалгаа”, ЗМЗ-ын Цутгуурын цехийн Хэвний хэсгийн оператор Б.Балдан “CBN зорох багажийн элэгдлийн судалгаа” илтгэлүүдээрээ удаах болох тусгай байранд шалгарчээ. 

“Эрсдэлийн удирдлага” илтгэлийн уралдаанд Мэдээллийн технологийн хэлтсийн Стратеги, судалгааны тэргүүлэх мэргэжилтэн Б.Мөнхцэцэгийн “Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага” илтгэл түрүүлсэн байна. Харин ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргилын “Эрсдэлийн удирдлагыг цөмийн технологид нэвтрүүлж цацрагийн эрсдэлийг бууруулсан арга зам”, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Тэргүүлэх хүний нөөцийн мэргэжилтэн Ө.Золбаярын “Хүний нөөцийн эрсдэлийн удирдлага” илтгэлүүд удаах, гутгаар байр эзэлсэн байна. Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэгийн “Сахилгын зөрчлийн эрсдэлийг бууруулах нь”, Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир, мэргэжилтэн О.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Санхүү, менежментийн тэнхимийн эрхлэгч Н.Цэрмаа, багш Д.Сансар нарын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн далд эрсдэлийн судалгаа” илтгэлүүд тусгай байрын шагнал хүртлээ. Уралдааны шилдгүүдийн шагналыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин нар гардуулж, баяр хүргэв. Энэ үеэр Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, ая дууны дээж өргөлөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %