Ус хангамжийн цехийнхэн бүтээмж, инновацийн уралдаанаа дүгнэлээ

Ажилтнуудынхаа сайн санал, санаачилгыг өрнүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмж инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэн сурталчлах зорилгоор Ус хангамжийн цехийнхэн жил бүр тодорхой зорилтот уралдааныг зохион байгуулж байна. Тус цехийн Бүтээмжийн зөвлөл санаачлан удирдлагын баг, Залуучуудын холбоо, ҮЭ-ийн хороотой хамтран “ХАБЭА ба сайн үйлсийг хэрэгжүүлэгч”, “Залуус бид бахархлын эзэд” зэрэг үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан бол энэ жил “Шинэ санаа-Амжилтын эхлэл” болзолт уралдааныг цехийн хэмжээнд явуулж, дүгнэлээ. “Шинэ санаа-Амжилтын эхлэл” болзолт уралдааныг Бүтээмжийн зөвлөл, Үйлдвэр Техникийн товчоо, Хүний нөөцийн товчоо хамтран Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой гэдгийг Бүтээмжийн зөвлөлийн мэргэжилтэн А.Долгормаа ярилаа.  

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хүний нөөцийн цогц хөтөлбөрүүд болох “Залуу ажилтныг дэмжих”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залгамж” хөтөлбөрүүдтэй уялдуулж, “Шинэ санаа-Амжилтын эхлэл” уралдаанаа залуу ажилтнууд, инженер техникийн ажилтнууд, 20 ба түүнээс жил ажиллаж буй ахмад ажилтнууд гэсэн гурван чиглэлээр зохион байгуулсан байна. Залуу ажилтнуудыг сэдэлжүүлж, идэвхжүүлэх зорилготой “Шинийг эрэлхийлье” уралдаанд  нийт 59 сайн санал гаргаж, оролцсоноос Цэвэрлэх ус хангамжийн хэсгийн  шугам хоолойн засварчин Э.Хүдэрбат тэргүүлж, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн   шугам хоолойн засварчин Э.Цогтбаяр удаах байр эзэлжээ. 

Харин цехийн хэсэг нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, чанарын дугуйлантай хамтран “Асуудлыг шийдье” сэдвийн хүрээнд өөрийн хэсэг товчооны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар гарц шийдэл дэвшүүлэн төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ уралдаанд Цэвэрлэх байгууламжийн хэсэг “Шинэ лагийн талбайн ашиглалт” төслөөр тэргүүн байр,  Эргэлтийн ус хангамжийн хэсэг “2*10 000м3 багтаамж бүхий усан сангийн хөвөгч таг дээр тогтсон усыг соруулах үеийн эрсдлийг бууруулах” төслөөр удаах байранд шалгарав. 
Олон жил ажиллаж буй ажилтнуудынхаа мэдлэг ур чадвар, туршлагаас өвлүүлэн үлдээх зорилготой “Залгамжаа бэлдье” уралдаанд ЦБХ-ийн лабораторийн эрхлэгч З.Өнөр, ЦУХХ-ийн засварчин А.Баярсайхан, ХХХ-ийн хүчилтөрөгчийн станцын аппаратчин А.Амар, Захиргааны диспетчер Г.Оюунчимэг нарын ахмад ажилтнууд манлайлж, өөрсдийн мэдлэг,ажлын туршлагаа шавь нартаа хэрхэн зааж сургасан талаар туршлагаа хуваалцлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %