“ЭРДЭНЭТ”-ИЙН УУРХАЙЧДААС ШИНЭЭР ГУРВАН ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон Эрдэнэтийн-Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт”-ийн анхны баяжмал экспортод ачигдаж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ойн баяраа хүндэтгэл бахархал дүүрэн тэмдэглэлээ. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ, Засгийн газрын гишүүд, ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Орхон, Булган аймгийн удирдлагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Евсиков, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе, үеийн Ерөнхий захирал, удирдлагууд, анхдагчид, ахмадууд, энэ цагийн уурхайчдын төлөөлөл, олон жилийн хамтын ажиллагаатай гадаад, дотоодын түнш байгууллагын төлөөлөгч нар хүндэт зочноор уригдан оролцов. 

 

Тайз, дэлгэц, лазер гэрлийн үзүүлбэр хосолсон үзүүштэй, өвөрмөц баярын хурал, хүндэтгэлийн концертыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нээж үг хэлэхдээ, Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхэн он жилүүдэд амжилттай сайн ажиллаж, дэлхийн түвшинд өрсөлдөж буй уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон. Эрдэнэт үйлдвэр 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39,4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос нэг тэрбум ам.долларыг Монгол банканд, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр байна. Энэ үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдахаас өмнөх 2016 онтой харьцуулахад хүдэр олборлолт 12 хувиар, хүдэр боловсруулалт 18 хувиар, борлуулалтын орлого 3.2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин өссөн бол 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор борлуулалтын орлого 1.8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт хоёр дахин өслөө. Зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд хагас тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласныг Ерөнхий захирал тодотгоод, баялаг бүтээгч хамт олондоо баяр хүргэсэн юм. 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга асан Шагдарсүрэнгийн Төрбатад “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, Ил уурхайн дарга асан Балбарын Отгондаваад “Гавьяат уурхайчин” цол, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад багш Пүрэвжавын Оюунсүрэнд “Гавьяат багш” цол хүртээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа. 

Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гадаад харилцаа, экспортын хэлтсийн Экспорт борлуулалтын албаны дарга Л.Ганхуяг, Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн инженер Ш.Данзанваанчиг, Эрчим хүчний хэлтсийн Ахлах эрчим зүйч С.Баянбат, Эдийн засгийн хэлтсийн Хөдөлмөр, цалин хөлсний албаны дарга Н.Ариунаа, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн Тэргүүлэх инженер Д.Мөнхбаяр нар энгэрээ мялаасан юм. Харин “Алтан гадас” одонгоор Механикийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны Тэргүүлэх инженер Ц.Өнөрбаяр, Геологи, маркшейдерийн хэлтсийн мэдээллийн ажилтан А.Арцсэд, Барилга засварын цехийн хэсгийн дарга С.Гантуяа, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Засвар, механикийн заводын суурь машины оператор Ц.Шоовдор, Үйлдвэрлэлийн хэлтсийн ээлжийн дарга Т.Цагаандорж, Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Н.Чулуунбаатар, Стратеги, хөгжлийн газрын Тэргүүлэх эрчим зүйч Т.Санжмятав нар шагнагдав. Уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Техникийн хэлтсийн Тэргүүлэх инженер Д.Цэрэнчимэд, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн мастер Б.Бат-Очир, Эрчим хүчний хэлтсийн инженер Д.Болд, Геологи, хайгуулын экспедицийн инженер Т.Бүрэнтогтох, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газрын албаны дарга Б.Намуунгэрэл, Засвар угсралтын цехийн гагнуурчин Б.Мөнхнасан, Мэдээллийн технологийн хэлтсийн Техник технологийн товчооны дарга О.Гантулга, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн лабораторийн эрхлэгч С.Баялаг, Ус хангамжийн цехийн шугам хоолойн засварчин А.Баярсайхан нар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ. Түүхэн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс есөн Хөдөлмөрийн баатар, зургаан Төрийн соёрхолт, 79 Гавьяат цолтон ийнхүү төрсөн юм. 
Дэлхийн жишиг, Монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн баярын концерт УРАН САЙХАНЧ уурхайчдын Урлагийн Их наадмын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн бөгөөд уламжлал шинэчлэлийг хослуулсан, утга төгөлдөр, бахархал омогшил бүхний илэрхийлэл байлаа.  


Дэлхийн жишиг, Монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн баярын концерт УРАНСАЙХАНЧ уурхайчдын урлагийн Их наадмын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн бөгөөд уламжлал шинэчлэлийг хослуулсан, утга төгөлдөр, бахархал омогшил бүхний илэрхийлэл байлаа.                


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %