Чанарын хяналтын хэлтсийн хамт олон оны ажлаа дүгнэн, шилдгүүдээ шалгарууллаа.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлж, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, бэлэн бүтээгдэхүүнд тоо, чанарын хяналт тавихад хамт олноо үлгэрлэн, идэвх санаачилгатай ажилласан Техник хяналтын товчооны чанар шалгагч Ц.Энхтүвшинг “Шилдэг чанар шалгагч”-аар,
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлж, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, үйлдвэрийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад идэвх санаачилгатай ажилласан Шатах тослох материалын лабораторийн лаборант П.Номинчулууныг “Шилдэг химич”-ээр,
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлж, чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, үйлдвэрийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад идэвх санаачилгатай ажилласан Хэмжил зүйн товчооны хэмжил зүйн инженер Ж.Намжилмааг “Шилдэг хэмжил зүйч”-ээр,
Үйлдвэрлэлээс гарах эцсийн бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарч, “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартын хамтрах хүрээг өргөтгөн үйлдвэрийн газрын 44 бүтцийн нэгжид хэрэгжүүлсэн, Үндэсний чанарын “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлан ажилласан Химийн төв лабораторийн химийн шинжилгээний инженер Л.Хонгорзулыг “Шилдэг инженер техникийн ажилтан”-аар,
“Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015”-н хамтрах хүрээг өргөтгөн үйлдвэрийн газрын 44 бүтцийн нэгжид хэрэгжүүлсэн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-г Үндэсний чанарын “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарахад болон анх удаа “Гаалийн итгэмжлэгдсэн байгууллага” болоход үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж Стандарт, чанарын товчоог Чанарын хяналтын хэлтсийн 2023 оны "Шилдэг хэсэг"-ээр тус тус шалгаруулан өргөмжилж, мөнгөн шагналаар урамшуулав.















