Эрдэмтэн судлаачид, Эрдэнэт хотын тулгамдаж буй асуудлаар гарц, шийдэл хэлэлцэв

Жил бүрийн 12 сарын 11-нд тэмдэглэдэг Эрдэнэт хотын өдрийг угтаж, “Эрдэнэт хотын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр боллоо. 
Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран зохион байгуулсан тус хурлын зорилго нь өнөөдөр Эрдэнэт хотод ямар тулгамдсан асуудал байна вэ, гэдгийг судалгаагаар дэвшүүлж, тэдгээрт ямар гарц шийдэл байж болох эсэхийг хэлэлцэхэд чиглэж байв. 

Эрдэм шинжилгээний хурлыг Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт нээн, судлаачид чухал асуудалд анхаарлаа хандуулсанд олзуурхаж буйгаа илэрхийлсэн бол аймгийн төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид асуудлыг тал талаас нь хэлэлцэн, шинэ судалгааны ажлын туршлага, гарц шийдэл, санал санаачилгаасаа хуваалцлаа. 
“Өнөөгийн тулгамдсан олон асуудалд эрдэмтэн судлаачид, ойрын үед хийсэн судалгаа шинжилгээний бүтээлдээ ямар гарц шийдлийг санал болгож, тэдгээрийг орон нутгийн удирдлагууд хэрхэн шийдэж, бодит ажил хэрэг болгох боломжтой эсэхийг тодорхойлох нь энэхүү хурлын ач холбогдол” гэж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар онцолсон. 

“Эрдэнэт хотын тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хуралд Орхон аймгийн Шинжлэх ухаан, технологийн паркийн захирал Г.Энхбаяр “Орон нутагт инновацын эко систем хөгжүүлэх, халтиргаанаас сэргийлэх материал үйлдвэрлэл”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Политехник коллежийн багш Л.Ундраа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ашиглагдаж буй тээрмийн хуягийн шинэ материал гаргаж авах судалгааны үр дүн”, Ерөнхий боловсролын сургуулийн 4, 5-р сургуулийн багш нар “Эрүүл хүүхэд-Эрдэнэтийн баялаг”, Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж буй арга туршлага”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш Б.Оюун “Эрдэнэт хот орчмын бохирдлыг бууруулах боломж” зэрэг 10 гаруй илтгэл хэлэлцэгдэж, асуулт хариулт өрнүүллээ. Судлаачдын илтгэлийг шүүж, үнэлэлт дүгнэлт өгөх шүүгчдийн бүрэлдэхүүнд доктор Ж.Баатархүү, ЭЦДС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, тус сургуулийн Суурь шинжлэх ухааны багш, доктор Б.Энхцэцэг, Нийгмийн ухааны салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, доктор Т.Энх-Амгалан, Орхон аймгийн БОАЖ-ын газрын мэргэжилтэн н.Энхсэлэнгэ нар ажиллав. 
Эрдэнэт хотын өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэж, цаашид шинжлэх ухаанчаар хөгжүүлэх гарц шийдэлд эрдэмтэн судлаачид хувь нэмэр оруулахаар нэгдэж, гарсан санал дүгнэлтээ орон нутгийн удирдлагуудад уламжлахаар зорьж байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %