Уурхайчид гурван үеэрээ нэгдэн волейболоор өрсөлдөв

        Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтаж Ил уурхайн хамт олон спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулсны нэг нь өчигдөр болсон гурван үеийн волейболын тэмцээн юм. Энэхүү тэмцээнд есөн багийн 80 гаруй тамирчин оролцлоо. Эрдэнэт үйлдвэртэй олон жилийн хамтын ажиллагаатай “Micromine Mongolia” компанийнхан зочин багаар оролцсон нь энэ удаагийн тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосноороо онцлог байв. Уурхайчид багийн ахлагчаараа Хөдөлмөрийн баатрууд, Гавьяат уурхайчид, удирдлагуудаа сонгосон бол гишүүдээ бүрдүүлэхдээ шинэ ажилтан, залуу ажилтан буюу лигийн тамирчин, инженер, техникийн ажилтан, ахмад, удирдах ажилтан, эмэгтэй ажилтан тус бүр нэгийг сонгосон нь бүх үе, ангиллын төлөөллийг жигд хамруулах, хүч тэнцүү байх нөхцөлийг бүрдүүлжээ. Тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 23 настай, “Механикийн мангасууд” багийн тамирчин, өрмийн туслах машинч Л.Цэрэнбат байсан бол хамгийн ахмад нь 73 настай, “Аянгын бурхад” багийн дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Нямжав гуай байсан юм.

        Ил уурхайн дарга Д.Нямдорж “Гурван үеийн хэлхээ” уурхайчдын нөхөрсөг тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид халуун ам бүлээрээ цуглаж, эв нэгдлийн баяр, эрч хүчний бэлгэдэл болсон тэмцээнийг зохион байгуулж байна. Алдар гавьяатнууд, ахмадуудаасаа суралцах, үг сургаалыг нь сонсох сайхан боломж тохиосонд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, баг тамирчдад амжилт хүсэв.

        Ил уурхайн Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмадын холбоо хамтран зохион байгуулсан волейболын тэмцээнд С.Гандуулга ахлагчтай “Монгол мазаалай” баг түрүүллээ. Харин Ч.Гансүх ахлагчтай “Аянгын бурхад” баг дэд байрт шалгарч, Л.Баярбат ахлагчтай “Их тэсрэлт” баг гутгаар байр эзэлсэн юм. Эв нэгдлийн илэрхийлэл болсон энэхүү тэмцээний Шилдэг дасгалжуулагчаар ахмад Л.Мөнхтогтох, Шилдэг зохион байгуулагчаар ахмад М.Мягмар, Шилдэг эмэгтэй тоглогчоор хүний нөөцийн мэргэжилтэн Т.Халиун, Шилдэг довтлогчоор экскаваторын туслах машинч А.Эрдэнэбаяр, Шилдэг холбон тоглогчоор Ерөнхий инженер Л.Баярбат тодорч, шагналаа гардлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %