Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэв

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурж, баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Ерөнхий захирал Г.Ёндон 45 жилийн ой нь тохиож буй үйлдвэрийнхээ түүхэн хөгжил, өнөөгийн ОЛОЛТ АМЖИЛТ, онцлох төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, цаашид өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөгжлийн чиглэл, зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, эртний харилцаатай Эрдэнэт үйлдвэр баялгийн үр шимийг тээврийн салбарт, тэр дундаа дэд бүтцэд шингээж, бүтээн байгуулалт болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, энэ жил ашиглалтад орсон Эрдэнэт-Хялганат чиглэлийн автозамыг Зам, тээврийн хөгжлийн яамныхан ЗЭСЭЭР бүтсэн, жинхэнэ АЛТАН ШАР зам хэмээн бэлгэшээдгээ хэлсэн юм. Талууд жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хамтарч шийдэх, экспорт, импортыг нэмэгдүүлэхэд учирч буй саад тотгорыг арилгах талаар энэ үеэр харилцан санал солилцлоо. 

Санамж бичигт автотээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тээврийн хэрэгслийн угсралт, эд ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээгдэхүүний тээвэрлэлтийг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Үйлдвэрлэл, технологийн паркийн автозам, төмөр зам барих, төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн газрын зам, тээврийн чиглэлийн хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тусгалаа. Мөн Олон улсын зам тээвэр, ложистикийн харилцааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, ерөнхий зориулалтын нисэхэд ашиглах хөөрч буух зурвас, эмнэлгийн яаралтай түргэн тусламжид үзүүлэх хэлипортын талбай байгуулах, Улаанбаатар хот-Орхон, Булган аймгийн чиглэлийн аялал жуулчлалын маршрут хөгжүүлэхэд чиглэлээр хамтран ажиллахаар болов.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %