Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна

Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэнтэй уулзаж, үйлдвэрлэл, өргөтгөл шинэчлэлийн ажил, бүтээн байгуулалтынх нь талаар ярилцлаа.    
-Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 45 жилийн ойг танай цех ажил хөдөлмөрийн ямар амжилтаар угтаж байна?  
-Оны эхний 10 сарын байдлаар манай заводын үйлдвэрлэлийн бүх үзүүлэлт 100 давсан хувиар биелсэн амжилттай явна. Үйлдвэрийн 45 жилийн ойн хүрээнд ахмад, дунд, залуу гурван үеийн уулзалт зохион байгуулж, амралтын нэгэн өдрийг Заводын бүх үеийн төлөөлөл халуун ам бүлээрээ сайхан өнгөрүүллээ. Чөлөөтэй байх хугацаандаа бие биеэсээ суралцах, туршлага солилцох боломжийг олгосон. Манай цех дээр хэд хэдэн төслийн ажил эхэлчихсэн яваа. Цутгуурын цехийн өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 49 орчим хувийн гүйцэтгэлтэй, хэвийн үргэлжилж байна. Өвөл зогсохгүй, үргэлжилнэ. Ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин Механик цехийн өргөтгөлийн төслийн ажил тендер шалгаруулалтын шатанд яваа. Өнөө маргаашгүй тендер шалгарвал ач холбогдол өндөр, нэг том ажил эхэлнэ. Түүнээс гадна шинэ Цутгуурын цех барихаар төлөвлөсөн. Үүний дагуу боловсруулагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд шинээр байгуулах Цутгуурын цехийн зураг төслийн ажил хийгдэх ёстой. Мөн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ажил явж байна. 
-Цутгуурын цехийн өргөтгөл ашиглалтад орсноор ямар давуу боломж нээгдэх вэ?   
-Одоо ажиллаж байгаа Цутгуурын цехийн цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдэж, 5000-7000 хүртэл тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Иймээс бид “Эрдэнэс Монгол” нэгдэлд хандаж санал хүргүүлсэн. Өөрийн харьяаны компаниудынхаа захиалгыг манайд ирүүлж, хамтран ажиллах нөхцөлөөр хангаж өгөөч гэсэн. Бидэнд захиалга ирүүлсэн байгаа ч захиалгын хувьд дахин ажиллах, тодруулах зүйл олон байна. Он гараад тухайн газар нь биечлэн очиж үзээд хийх ажлуудаа төлөвлөе гэсэн бодолтой байна. Үүнээс өмнө тэдэнтэй холбогдож урьдчилсан байдлаар хийх ажлууд гарсан. Ирэх онд үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэмэгдэх боломж харагдаж байгаа. Харин Механик цехийн хувьд нийт 3300 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 5900 тонн болгож өсгөнө. Одоогоор 130-аад тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа резинэн эдлэлийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг бид 500 гаруй тонн болгох том зорилт дэвшүүлсэн. Зөвхөн энэ жил хийгдэх ажил биш. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалт гэж хэлж болно. 2030 он хүртэл нийт 280 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоололтой ажиллаж байна. 


 

-Танайх Эрдэнэт үйлдвэрийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд ямар бодлого баримталж байгаа вэ?  
-Монгол Улсын дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд тодорхой бодлого баримталдаг. Импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлээд байгаа нь үүнтэй холбоотой. Бид энэ харьцааг 63/37 байлгахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоодын зах зээлд 37 хувийн бүтээгдэхүүн борлуулна гэсэн үг. Манай заводын хувьд гадуур явж, үйл ажиллагаа танилцуулах, захиалга олж ирэх ажлыг дагнан хариуцсан маркетингийн мэргэжилтний хэрэгцээ нэн шаардлагатай байгаа. Үүнийгээ удирдлагуудад танилцуулж шийдүүлэх ажил хийгдэнэ. Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэж найдаж байна.     
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухайд ямар ахицтай явна? 
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 2014 оноос хойш тусад нь авч яваа. Жил бүр нэр төрөл нь олширч, ахиц амжилттай үзүүлэлт гардаг. Энэ жилийн хувьд эхний 9 сарын байдлаар гэхэд 28 нэр төрлийн 1097 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байх жишээтэй. Бид шинээр үйлдвэрлэж байгаагаа бүртгэлжүүлдэг. Түүнээс үйлдвэрлэлд нэвтрээд, хэрэглээд хэвшээд явж байгаа бүтээгдэхүүнийг тооцохгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Баяжуулах үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шинэ эд ангиудыг бид дотооддоо үйлдвэрлэж байгаа. Ил уурхайн экскаваторын 12м3-ын  шанаганы улыг цутгах ажил амжилттай хийгдсэн байгаа. Ер нь бүтнээр нь хийхийг зорьж байгаа. 
-Танай бүтээгдэхүүний чанар импортынхтой харьцуулахад ямар вэ? 
-Илүү чанартай, үнэ хямд байлгах талаас нь анхаарч ажилладаг. Зарим бүтээгдэхүүний чанар үнэндээ илүү ч байж магадгүй. Экскаваторын шанаганы шүдний хувьд манайх хийгээд хэвшчихсэн. Харин 12 м3-ын шанаганы хийцлэлд технологидоо тааруулаад жаахан өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ажиллах хугацаа, чанарын хувьд адилхан болно гэж найдаж байгаа. 
-Заводод шинэ тоног төхөөрөмж их суурилагджээ?  
-Сүүлийн үед Механик цехэд компьютерын удирдлагатай токарийн болон фрезерийн суурь машинуудыг нэвтрүүлж, CNC төв байгуулсан. Хоёр ээлжээр ажиллаад сардаа 10-аад тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихлоо. Өндөр нарийвчлалтай, чанартай бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэй үйлдвэрлэж байгаа учраас үр өгөөжөө өгч байна. Хөгжил дэвшил мэдрэгдэж байна. Цутгуурын цехэд шинэ технологи нэвтрүүлээд гурав дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар сайжирч, экологи талаасаа ч өндөр түвшинд гарсан. Өмнө хэрэглэж байсан технологийн зарим хортой элемент материалуудыг халсан. Цутгуурын цехийн хуучин байсан үнэр, тоосжилт багассан  шүү дээ. Одоо байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явагдаж байгаа. 
-2024 онд томоохон ямар зорилт дэвшүүлж байна? 
-Заводын хувьд өнөөгийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарна. Бид “Засвар, механикийн завод-2” буюу Монгол Улсад аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зорилтын хүрээнд машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластер байгуулах төсөл боловсруулж байна. Энэ төсөл дээр анхаарал хандуулж ажиллана. Энэ төслийн хувьд зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэлтгүй Монгол Улсад үр ашигтай, тулгамдаад байгаа зарим томоохон асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болоосой гэсэн үүднээс техникийн тодорхойлолтыг боловсруулсан. Саяны гадаад явсан томилолтын үр дүнг энэ төслийн агуулгад шингээсэн. Энэ талаар ярих арай эрт, санал төдий байгаа. Сайн үр дүн гарна гэж найдаж байна. Механик болон Цутгуурын цехийн өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулах том зорилт бидний өмнө байна даа. 
-Баярлалаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %