ДОТООД АУДИТОРУУДЫН ҮНДЭСНИЙ ФОРУМД НЯГТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧУХАЛЧИЛЛАА

Монгол Улсын Дотоод аудиторуудын долоо дахь удаагийн  форум энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.  “Grounded and Strong” уриан дор болсон тус форумд  350 гаруй дотоод аудиторууд, эрсдэл, хяналтын ажилтнууд, дотоод аудитын салбарын мэргэжилтнүүд оролцож, салбар дахь асуудлуудаа хэлэлцэн санал бодлоо солилцсон байна.  
Форумд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин дараагийн форум болон сургалтуудад уул уурхайн салбарын компаниудыг уриалан идэвх, санаачилгатай оролцох, цаашид үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалт, аудитын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилж, “Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо” ТББ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ удаагийн форумд  Засаглал, Эрсдэлийн удирдлага, Дотоод хяналт, Залилан, Олон Улсын Мэргэжлийн Практикийн Хүрээний шинэчлэл, Олон Улсын Дотоод Аудиторуудын Институтийн хэрэгжүүлж буй шинэ төслүүд, Дотоод аудитын мэргэжлийн сертификатууд зэрэг сэдвээр олон улсын болон дотоодын шилдэг мэргэжилтнүүд 10 гаруй илтгэлийг танилцуулж, хэлэлцэв. 
Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо ТББ нь “Дотоод Аудиторуудын Олон Улсын Институт”-ын Монгол Улс дахь албан ёсны цорын ганц төлөөлөл бөгөөд дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 200 орчим мянган гишүүдэд үйлчилдэг дотоод аудитын бодлого, стандартыг боловсруулагч, мэргэжлийн холбоо юм.
Холбоо нь байгууллагын засаглал, дотоод хяналтын систем, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, дотоод аудитын олон улсын тэргүүн туршлага солилцох, стандартын дагуу хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ дотоод аудитын үнэ цэнийг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудад дотоод аудиторуудын дуу хоолойг хүргэх зорилготой энэхүү форумыг 2017 оноос эхлэн “Монгол улсын Дотоод аудиторуудын форум” нэрээр тогтмол зохион байгуулж буй аж. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %