Бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжил сурталчлах аян эхэллээ

Монгол Улсад санхүүгийн байгууллага үүсэж хөгжсөний 112 жилийн ой, санхүүчдийн баярын өдрийг угтаж Монголын мэргэшсэн нягтлан бодогчдийн институтээс Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран Эрдэнэт хотод бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжил сурталчлах 14 хоногийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Энэхүү аяны нээлт “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын “Оюу” танхимд өнөөдөр болж, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Д.Баярбат, Эдийн засгийн хэлтсийн дарга Р.Очбадрах, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энх-Амгалан болон аймгийн холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэшсэн нягтлан бодогчид, бүртгэл, санхүүгийн ажилчид, эдийн засагчид оролцлоо.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Д.Баярбат, Улсын баатар үйлдвэрийн уурхайчин хамт олон энэ онд дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, улс, орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөн амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.  Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгээ “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхаа эрдэмтэн багш нартай хамтран шинэчилж байгаа энэ үед Монголын шилдэг мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч, эрдэмтэн багш нараас зөвлөгөө авах боломж бүрдсэнд олзуурхаж байгаагаа илэрхийлээд, аяны үйл ажиллагаанд амжилт хүслээ. 


Орхон аймгийн хэмжээнд өрнөж буй энэхүү аяны хүрээнд санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын сургалт, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, цахим халдлагад өртөхөөс сэргийлэх сургалт, “Санхүүчдийн цом-2023” спортын тэмцээн, их, дээд сургуулийн оюутнуудтай хийх уулзалт, ярилцлага, Оны шилдэг шалгаруулах ёслол зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
2
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %