Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийг “Азийн бүтээмжийн загвар байгууллага”-аар шалгаруулжээ

Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч “Азийн загвар байгууллага”-аар шалгарсныг даваа гаригийн шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлагуудад уламжиллаа. Азийн бүтээмжийн байгууллагаас  2023 онд Монгол улсын гурван байгууллагыг сонгон  “Эрчим хүч болон уул уурхайн салбарт Мэдлэгийн менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь” Азийн загвар байгууллага бий болгох төсөл хэрэгжүүлсний нэг  нь  Эрдэнэт үйлдвэр юм. 
Төсөл хэрэгжсэнээр мэдлэгийн менежементийн талаарх ойлголт мэдлэг, ур чадвар, мэдлэгийг удирдах арга техникт суралцан,  бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ахисан шатанд гарган  менежментийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх замаар үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх, ISO 30400 стандартын хэрэгжилтийг  хангах нөхцөл бүрдүүлсэн нь шилдэг загвар байгууллагаар шалгарахад нөлөөлжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр,  “Мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх” бодлого, журмаа тодорхойлж боловсруулсан байна.  Төслийн үйл ажиллагааг Монголын бүтээмжийн төв дэмжиж, зохицуулагчаар нь Стратеги хөгжлийн газрын бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг ажиллажээ.  

 

“Уурхайчин-2” хорооллын захиалагчид талархлаа илэрхийлж байна


“Уурхайчин-2” орон сууцны хороололд байр захиалсан Эрдэнэт үйлдвэрийн 319 ажилтан,  гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гурван жил хохироод байсан юм. Тэгвэл эдгээр ажилтнуудын хохирлыг үйлдвэрийн зүгээс эхний ээлжинд барагдуулж, хохиролгүй болгох шийдвэрийг өнгөрсөн 9 сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр гаргуулж, үүнтэй холбоотой Ерөнхий захирлын тушаалын дагуу  Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, дээрх шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар, дээрх 319 захиалагчаас 277 хүний анхан шатны бичиг баримтыг нягтлан шалгаж, 7.9 тэрбум төгрөгийг шилжүүлж, хохирлыг нь барагдуулжээ. 
Одоо үлдсэн 43 захиалагчийн баримт материалыг шалгаж байгаа бөгөөд тухайн захиалагч төлбөрөө гэр бүлийн болон өөр хүний данснаас шилжүүлэх, гүйцэтгэгч компанийн захирлын хувийн дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрснийг нягтлан, тухайн ажилтны төлбөр мөн эсэхийг баталгаажуулсны дараа хохирлын мөнгөн дүнг одоогийн үнийн өсөлттэй уялдуулан тооцож барагдуулахаар ажиллаж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зүгээс санаачлан хэрэгжүүлж буй дээрх шийдвэрт захиалагчид талархаж, сайхан үйлдвэр түшиж ажилласны буянд хохирлыг барагдуулж өгсөнд баярлаж буйгаа илэрхийлсэн байна.    


Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас хэмнэлт гарган ажиллаж буйг үнэлэв


Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлын зардлаас 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажиллаж буйг “Эрдэнэс Монгол” нэгдэл сайшаасан байна. Тус үйлдвэр энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө  Барилгын үйлчилгээний төвөөр магадлал хийлгэсэн нийт 19 компанид хамаарах 183.1 тэрбум төгрөгийн дүнг тусгаж,  аудитын “КПМЖ” компаниар  нягтлуулж, дүгнэлт гаргуулан олон улсын хөндлөнгийн аудитын хараат бус дүгнэлтэд  үндэслэн, улмаар оролцогч талуудтай хэлцэл хийсний дагуу үнийн өсөлтөөс 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажиллажээ. 
Энэ үзүүлэлтийг бусад төрийн өмчит үйлдвэр, компаниудад нэвтрүүлэх сайн туршлага, шилдэг жишиг гэж үзэж,  Монгол Улсын Засгийн газарт танилцуулан, олон нийтэд сурталчлахыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн  ээлжит хуралдаанаас үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийхдээ, энэхүү 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хүдэр бэлтгэлтийн 1-р шугамын бүтээн байгуулалтад зарцуулаад байгааг онцлон хэлэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %