Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид Узбекистан Улсын автомашин үйлдвэрлэлтэй танилцжээ

Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод болсон уурхайн ажил, металлурги ба металл боловсруулалтын «Узэкспоцентр» олон улсын үзэсгэлэнд оролцоод ирлээ. 
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий механикч Б.Чинзориг, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн нар ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэлээр нэр хүндтэй “SamAuto” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. 1999 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани нь Узбекстан улсын дотоодын зах зээлд 44935, гадаадын зах зээлд 3880 орчим автомашин угсарч үйлдвэрлэн нийлүүлжээ. Одоогоор бүтээгдэхүүнээ Афганистан, Азербайжан, Гүрж, Ирак, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Турк, Туркменистан зэрэг улсад экспортолдог бөгөөд Казахстан, Киргиз, Азербайжанд автобус угсрах үйлдвэр барьж байгуулан хамтран ажиллаж байна. 

Манай төлөөлөгчид Монголын тулгамдсан асуудлын нэг болох нийтийн тээврийн хүрэлцээ муу байдлыг дотоодын үйлдвэрлэлээр шийдэх гарц боломжийг давхар судалж, эхний ээлжинд Засвар механикийн заводад 5-10 автобус угсрах ажлыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ. Аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Засвар механикийн завод-2” төсөлтэй уялдуулан машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, цаашлаад Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэх боломж харагдаж явлаа хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн ярилаа.                
Монгол Улсын хэмжээнд жилд 500 гаруй автобус хэрэгтэй, нийтийн тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь нь хуучирсан, солих шаардлагатай гэсэн тоон үзүүлэлт нь автобус үйлдвэрлэлийн орон зай байгааг харуулж байна. Харин дотоодын хэрэгцээг хангасан тохиолдолд гадагш нь экспортлох боломжтой юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %