Хүний нөөцийн мэргэжилтнүүд “Сонгон шалгаруулалтын аргачлал” сэдэвт сургалтад хамрагдлаа

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс санаачлан хүний нөөцийн мэргэжилтнүүддээ “Сонгон шалгаруулалт зохион байгуулах арга аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг Бүгд найрамдах Солонгос улсын ORP институттай хамтран явуулсан бөгөөд тус институтын Ерөнхийлөгч, сургагч багш Lee Young Seoк хичээл заав.  Тэрээр сүүлийн 30-аад жил хүний нөөцийн чиглэлээр сургалт удирдаж буй мэргэшсэн мэргэжлийн сэтгэлзүйч аж. Lee Young Seoк багш энэхүү сургалтаараа хүний нөөцийн ажилтнуудад сонгон шалгаруулалтын арга аргачлал, Солонгос улсын туршлага, баримтлах зарчим, ажлын ярилцлагыг хэрхэн хийх, ажил горилж буй хүнийг хэрхэн таних зэрэг олон сэдвээр бодит туршлагаа хуваалцав. 

Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн онд үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар тус үйлдвэрт иргэнийг ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх,  сонгон шалгаруулалт зохион байгуулах журам батлагдан хэрэгжиж байна. Энэ журмын дагуу бичиг баримтын шалгаруулалт, мэргэжлийн шалгалт авах, эрүүл мэндийн байдал гэсэн 3 үе шаттай шалгалт авч, хэрэв тэнцсэн тохиолдолд ажилд авахыг санал болгох дарааллаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. 

Шалгалт авах шат нь дотроо онолын мэдлэг, ур чадварыг чадамжийн стандартаар тогтоох, харилцаа хандлага, ёс зүйн шалгуур хангаж буйг шалгах зэрэг гурван хэсэгтэй ч харилцаа хандлага, ёс зүйн шалгуурыг хэрхэн тогтоож,  шалгах аргачлалд дутуу дулимаг хүндрэлтэй асуудлууд гарч байсан нь уг сургалтад хамрагдах хэрэгцээ шаардлагыг бий болгосон байна. Сургалтаар Солонгос улсын сайн туршлагаас суралцан, сэдэвчилсэн болон тодорхой үйл явдал дээр үндэслэж ярилцлага хийх, тухайн иргэн зан төлөвийн хувьд Эрдэнэт үйлдвэрт тэнцэх эсэхийг бодитой асуумжаар тодорхойлох зэрэг дадлага хэлбэрээр явуулж буй нь өгөөжтэй боллоо гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд үнэллээ.  


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
5
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %