Ган бөөрөнцгийн цех 19834 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Энэ онд Ган бөөрөнцгийн цех нийт 19834 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар 40 мм-ийн ган бөөрөнцгийн төлөвлөгөөг 107,8 хувиар давуулан биелүүлээд байна. Харин 80 мм-ийн ган бөөрөнцгийн төлөвлөгөө 91,4 хувийн биелэлттэй яваа аж. Он дуустал 1457 тонныг нэмж үйлдвэрлэх юм. Мөн гурван мянган тонн нэмэлт бэлдэц авах гэрээ хийгджээ. 
Ган бөөрөнцгийн цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг угтаж, манай цехийн хамт олон зургаан төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний дөрвөн ажлыг хийсэн. Хоёр ажил хийгдээд явж байна. Энэ 12-р сарын 25 гэхэд төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэх ёстой. “Мэргэжлээ сурталчилъя” сэдэвтэй аян өрнүүллээ. Хүн бүр нэг бүтээлч ажил гэсэн санал авч байна. Эндээс шалгарсан саналыг төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ. Манай цехийн индукцийн шугам 40 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ онд 20 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь суурилагдсанаас хойш хамгийн өндөр бүтээмжтэй ажиллахаар байгаа. Хүчин чадлынхаа 85 хувьд хүрч ашиглах боломжтой. Ингэхийн тулд 27- 28 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр хоёр шугам зэрэг ажиллана. Хүн хүчний асуудал яригдана. Эдийн засгийн тооцоо хийгдсэн. Манай цехийн үйлдвэрлэлийн технологи өмнөхөөсөө эрс сайжирсан. Одоогоор импортоор авдаг бөөрөнцөгтэй чанарын хувьд дүйж байгаа. Ирэх жилээс Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт манай бүтээгдэхүүнийг ашиглахаар төлөвлөсөн. Энэ нь манай цехийн бүтээгдэхүүний чанар хэр ахисныг харуулж байгаа юм” гэв.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %