Филиппин улсын “New Clark” хотноо Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын тэмцээн амжилттай явагдаж байна. Энэхүү тэмцээний
дүүгүүр шидэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Чанарын хяналтын хэлтсийн ахмад настан Ч.Тэрбиш 27,26 метр шидэж Ази тивийн аварга боллоо. Мөн дүүгүүр шидэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны слесарь Ц.Энхтөр мөнгөн медаль хүртжээ.

















