БИД ДАРХАНААС ЭРДЭНЭТЭД ИРЖ АЖИЛЛАДАГ БАЙЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч, илгээлтийн эзэн Сүрэнгийн Лхаажав 1936 онд төрсөн. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. 1947-1954 онд бага, дунд сургууль, 1954-1957 онд Улаанбаатар хотод Санхүү, эдийн засгийн техникум, 1963-1968 онд ЗХУ-ын Украйнд Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд суралцаж төгссөн, Санхүү-эдийн засагч, үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 
1973 онд ЗХУ-ын Сангийн яаманд, 1977 онд ЗХУ-ын Гайгийн уулын баяжуулах үйлдвэрт, 1994 онд Улаанбаатар хотод Удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Финлянд улсад тус тус мэргэжил дээшлүүлж, туршлага судалсан.
1957-1960 онд Говь-Алтай аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий ня-бо, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1960-1963 онд Монгол Улсын Сангийн яаманд төсвийн газрын ерөнхий нягтлан бодогчийн орлогч, 1968-1974 онд Сангийн яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1975-2003 онд Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт хэлтсийн дарга, орлогч дарга, Сургалтын төвийн захирал, тэргүүлэгч, эдийн засагчаар тус тус ажилласан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын анхдагч, илгээлтийн эзэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Сүрэнгийн Лхаажав тус үйлдвэрт ажилласан он жилүүдийнхээ дурсамжийг ийнхүү өгүүлж байна. 


Би 1974 онд Монгол Улсын Сангийн яаманд аж үйлдвэрийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр Сангийн яамнаас намайг, Барилга, барилгын үйлдвэрийн яамнаас барилгын инженер О.Данзандоржийг уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд очиж ажиллах боломж олгож, бид Эрдэнэтийн зүг хүлгийн жолоо залж байлаа. 
Би 1975 оны 1-р сарын 1-нээс “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд ирэхэд уг захиргаа Дархан хотод байсан бөгөөд ажиллагсад нь зочид буудалд байрладаг, бид Дарханаас Эрдэнэтэд ирж ажилладаг байв. 
“Эрдэнэт” үйлдвэрийн Ашиглалтын өмнөх захиргааны Ерөнхий захирал В.А.Шлыков, 1-р орлогч дарга Д.Лхагвасүрэн нар намайг анх хүлээж аваад Ашиглалтын өмнөх захиргааны үүрэг, зорилтыг танилцуулж, ялангуяа Монголын талын үүрэг бол үйлдвэрийн ашиглалтын үеийн үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, шинээр ирж байгаа илгээлтийн эзэд, чөлөөт элсэлтээр ирсэн хүмүүсийн ажил эрхлэлт, ахуй хангамж, нийгмийн асуудлыг хариуцан ажиллана гэж хэлж байсан. Мөн одоогоор үйлдвэр ашиглалтад ороогүй тул таны мэргэжлийн ажил гараагүй байна. Таныг захиргаа, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллуулах саналтай байна гэснээр би тус үйлдвэрт анх ажилд томилогдсон түүхтэй. Манай хэлтэс ахуй хангамж, үйлчилгээ, авто граж, сахиул, харуул, хамгаалалт, бичиг хэрэг, архив зэрэг ажил хариуцдаг байлаа. Тэр үед үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны Боловсон хүчний хэлтэс, Захиргаа аж ахуйн хэлтэс монгол даргатай, орос орлогчтой, харин баяжуулах, механик, зам барилга, ус хангамж, цахилгаан, барилгын техник хяналт, маркшейдер зэрэг хэлтэс орос даргатай, орлогч нь монгол хүмүүс байв. 
Тэр үед боловсон хүчний хэлтсийн дарга Л.Лхагважав, барилга техник хяналтын хэлтсийн орлогч О.Данзандорж, инженер З.Жаргал, баяжуулахын инженер Б.Өлзийбат, цахилгааны инженер Б.Лхагвасүрэн, төмөр замын инженер Г.Батбаяр, маркшейдер техникч П.Маам, мужаан Ө.Ёндон, Д.Жаргалсайхан, нярав М.Очир, нягтлан бодогч Л.Даваажав, автын механик Л.Жадамбаа, жолоочоор Д.Төмөр-Очир, М.Даржаа, М.Махбал, Н.Бадарч, Н.Өлзий-Очир нар, бичиг хэрэг, үйлчлэгчээр О.Дариймаа, Н.Цэрэнлхам, Ц.Сувдаа нар үйлдвэрийн гарааны эхний хүнд үед хамт ажиллаж байсан нь бахархалтай санагддаг юм. Тухайн үед хамт ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд мэргэжлийн өндөр ур чадвартай, сайхан сэтгэлтэй, монголчуудад зааж сургах, халамжлан хүмүүжүүлэх талаар үлгэр жишээч сайхан хүмүүс байсныг дурсахад таатай байна. 
1975 оны 3-р сард “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа Дархан хотоос Эрдэнэтийн Говил, Тосгонд ОША, брак нэртэй түр ашиглах зориулалт бүхий байранд нүүж ирж байлаа. Дархан-Эрдэнэт хооронд засмал зам тавигдаагүй байсан учир өдөр бүр Дарханаас Эрдэнэтэд очиж ажиллахад бүтээл муу, ядаргаа, чирэгдэл ихтэй байсан тул ийнхүү нүүх шаардлага тулгарсан юм. Дарханы зочид буудалд байсан монголчууд Говилд анхны таван гэр барьсныг “ГОК-ын таван цагаан” гэдэг байв. Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах өндөр зорилттой Зөвлөлтийн үйлдвэрийн барилгын яамны “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын мэргэжилтэй хамт олны түрүүч, монголын зохион байгуулалттай элсэлт, илгээлтийн эзэд, анхдагчдын эхний ээлж ирсэн байлаа. Монголын цэргийн анги Говилд, Оросын цэргийн анги Согоотод байрлаж Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцоход бэлэн болсон байв. 1975-1978 он бол их бүтээн байгуулалтын оргил үе байлаа. 
Монголын тал үйлдвэр ашиглалтад орох үеийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд Улаанбаатар хот, аймгуудаас зохион байгуулалттай элсэлт авч тэднийг түр ажлаар хангах, гадаад дотоодод курс, сургалтаар мэргэжил эзэмшүүлэх, дотоодын их, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудад захиалга өгч бэлтгүүлэх, тэдний орон байр, ахуй үйлчилгээний хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан, өдөр шөнийг үл харгалзсан их ажлын үе байсан юм. 
Төмөр замын Бэлэн далай өртөөнөөс үйлдвэрийн нэрээр ирсэн гэр ахуйн тоног төхөөрөмж, эд хогшил, бараа материалыг авто машинаар татаж байлаа. Тэр үед бидэнд нэг ачааны машин, нэг ПАЗ автобус байсан нь хүрэлцэхгүй, төмөр замын торгуульд орох эрсдэл их байсан тул конторын монгол инженер техникийн ажилтнууд ээлжлэн ачигч хийдэг байв. Манайд орчуулагчаар ажиллаж байгаад гадаадад сургуульд явсан нэг залуу бидэнд захиа бичихдээ “Инженер ачигчдын амрыг эрье” гэж ирээд л хошигнодог байж билээ. 
Монгол Улсын БААТАР үйлдвэрийнхээ үе, үеийн анхдагч, илгээлтийн эзэд, ахмадууд, одоо ажиллаж байгаа бүх хүмүүстээ үйлдвэрийнхээ 45 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх байж, аз жаргалаар бялхаж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

С.Лхаажав 1960 онд Ш.Алтанхүүтэй гэр бүл болжээ. Тэднийх 2 охин, 1 хүүтэй. Эхнэр Ш.Алтанхүү дотрын болон уламжлалт анагаах ухааны хүний их эмч. Магистр, клиникийн профессор цолтой. Тэр мэргэжлээрээ улсад 46 жил ажилласан. Одоо хувиараа уламжлалт эмнэлэг ажиллуулж байна. Тэд гэр бүл болоод 63 дахь жилдээ аз жаргалтай сайхан амьдарч байна. Орхон аймгийн захиргаа тэднийхийг “Тэнгэрлэг гэр бүл”-ээр өргөмжилжээ. Охин Л.Мөнхтуяа, Л.Мөнхтунгалаг нар нь эдийн засагч, хүү Л.Мөнхбаяр хүнсний үйлдвэрийн технологич мэргэжилтэй. 
С.Лхаажав 18 наснаасаа эдийн засгийн ухаанд суралцаж, Сангийн яам, “Эрдэнэт” үйлдвэрт нийт 41 жил хөдөлмөрлөжээ. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндөр үнэлж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол, тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Ардын хувьсгалын ойн медалиуд, Санхүү банкны тэргүүний ажилтан, Эрдэнэт хотын хүндэт иргэн, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хүндэт ажилтан” цол өргөмжлөлөөр тус тус шагнасан байна. 

Ж.ОЮУН
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 21
2023-12-03 | ням гараг
Нар 08:22 минутад мандаж 17:01 минутад жаргана.

Өвлийн тэргүүн харагчин гахай сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ
Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 3, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
О.ОТГОНБААТАР: Тоглоомоо гаднын зах зээлд гаргахад дэмжлэг хэрэгтэй
Б.БААСАНСҮРЭН: Ирэх онд төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд түлхүү анхаарч, сайн үр дүн хүлээж байна
“Цахим Эрдэнэт - 1” хөтөлбөр нийгмийн суурь хөгжилд хувь нэмрээ оруулна
О.АРИУНГЭРЭЛТ: Улс орон боловсролын шинэчлэлтэд суурилж хөгжинө
Х.ҮНЭНЗОРИГ: Бид соёл, урлагаар нийгмийн сайн сайхныг бүтээхийг зорьж байна
Т.БАТМӨНХ: Хаягдал өтгөрүүлэх технологийг шинэ Хаягдлын аж ахуйд нэвтрүүлнэ
А.БААСАНЖАВ: Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хичээж ажилласан
Н.Саранцогт: Дэлхийн шилдгүүд цугласан тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байна
О.ЭНХ-ЭРДЭНЭ: Би Отелло спортоор насан туршдаа хичээллэж, дэлхийн аварга болно
Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд олон талт үйл ажиллагаа явуулж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-11-26
-6°C
Цас
Салхи: 8м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-11-27
-11°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-17°C
Цас
Салхи: 4м/сек
2023-11-28
-14°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-20°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-29
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
-22°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-11-30
-12°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-21°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3436.84 -0.0005 %
EUR 3748.91 -0.0048 %
GBP 4306.7 0.0000 %
RUB 38.74 -0.0121 %
CNY 480.41 -0.0034 %
KRW 2.63 -0.0152 %
CAD 2509.47 +0.0015 %
NZD 2080.83 -0.0026 %
AUD 2254.91 -0.0024 %
JPY 23.0 -0.0135 %
HKD 440.97 -0.0007 %
SGD 2561.56 -0.0047 %
CHF 3886.95 -0.0011 %
SEK 327.19 -0.0093 %
TRY 119.02 -0.0032 %
THB 96.88 -0.0095 %